Талент хайж байна уу?
Nit0 logo
0
Захиалгын зөвлөх /Хятад хэлтэй/
Ажлын төрөл : Full-time
Зарлагдсан огноо : 2024 оны 8 сарын 15
Цалин
2,000,000₮ - 4,000,000₮
Зорилго

E-commerce буюу олон улсын худалдааны агент компанид хэрэглэгчийн үүсгэсэн захиалгын дагуу Хятад дахь сайтуудаас захиалга хийж өгөх, хэрэглэгчийн гарт найдвартай, асуудалгүй барааг нь олгох процессийг тасралтгүй хэрэгжүүлэх.

Гүйцэтгэх үүрэг
  • Хэрэглэгчээс орж ирсэн захиалгыг баталгаажуулах,
  • Хятад дахь сайтаас сонгосон барааг захиалах,
  • Захиалсан барааны явцыг хянах,
  • Хэрэглэгчдийн өдөр тутмын асуултанд утас олон чатаар хариу мэдээлэл өгөх
  • Хэрэглэгчийн бараа захиалгатай холбоотой гарсан аливаа асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх
Шалгуур
  • HSK4-с дээш түвшний мэдлэгтэй
  • Монгол кириллээр хурдан, зөв шивдэг
  • Сэргэлэн цовоо
  • Хурдан суралцдаг
  • Харилцааны ур чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Идэвх санаачлагатай
  • Хариуцлагатай, нямбай
  • Тууштай тогтвортой ажиллах


Нэмэлт шалгуур
  • Багаар ажиллаж чадвартай
  • Идэвх санаачилгатай
  • Шинийг эрэлхийлэгч
  • Яриа хөөрөөтэй
See more
Ажилд авах процесс
Ярилцлагын тоо
2
Шалгалт
Байхгүй

Цалин: 2,5-с дээш лимитгүй + хоолны мөнгө

Ажлын цаг: - 09-18 цаг

Ажлын өдөр: 5 өдөртэй /ажлын нэг өдөр болон ням гарагт амарна/

Байршил: Хүүхдийн 100, Twin tower -1

 

Манай компани ажилтнаа огт илүү цаг ажиллуулахгүй, зааж сургах туршлагатай найрсаг ахлахууд болон ажлын хамтрагч нартай, ажилтнаа дэмждэг, санал санаачилгыг нь сонсдог залуу удирдлагатай. Манай ажилтнууд ажлынхаа дундуур 5 минут кофе уунгаа амралт авч массажны сандал, залхуу буйдан дээр тухлах бүрэн эрхтэй. Багийн системээр ажилладаг шинийг эрэлхийлэгч хамт олон таныг хүлээж байна.

 

Цаашдын төлөвлөсөн компанит ажлууд, төсөл хөтөлбөрүүд, арга хэмжээ, баяр ёслолууд дээр таныг манай баг хамт олны нэг байгаасай гэж хүсэж байна. Амжилт хүсье.