

Ургана - амьдралыг ургуулна.
“Юргана индастри” ХХК нь 2022 он 03 дугаар сард Монголын уламжлалт анагаах ухааны жороор эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Одь Тан” ХХК-аас тусгаарлан үүсгэн байгуулагдсан гоо сайхан, ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани юм. Бид 400 гаруй жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны жорын дамжлагыг орчин үеийн техник технологи, судалгааны үр дүнтэй хослуулан эрүүл мэнд, гоо сайхан, эрүүл ахуй, ариутгалын бүтээгдэхүүнүүдийг GMP шаардлагын дагуу баригдсан орчин үеийн үйлдвэртээ үйлдвэрлэж Монголын зах зээлд нийлүүлж байна. Бид Монголын уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэгч байгууллагын хувьд 100 хувь Монгол орны эрүүл хөрсөнд тарьж ургуулсан эмийн ургамал болон байгалийн элементүүдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна.
Монголд болон Хятадад өөрийн үйлдвэртэй, дэлхийн бүх тивд бүтээгдэхүүнээ экспортлогч, тогтвортой хөгжлийн үлгэр жишээ брэнд болно.
Эрүүл амьдралыг ургуулна.
Ёс зүйтэй Эв нэгдэлтэй Чанарыг эрхэмлэнэ Нийгмийн хариуцлага Өв уламжлалыг дээдэлнэ Шинэ технологиор хувьсана Үндсэн орц 100% Монголоос Чадварлаг ажилтанаар хөгжинө Байгаль дэлхийгээ хайрлах ухаан Эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
Вэбсайт
urgana.mnСалбар
Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл
Компанийн хэмжээ
51-200
Үүсгэн байгуулагдсан он
2022-01-01
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.