

Газрын гүнээс ирээдүйг бүтээнэ.
Алтайн арвижих наран ХХК нь Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, Геологийн суурь судалгаа хийх, Хүнд машин механизм болон Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулагдсан юм. 2025 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа эхлэн ажиллаж байна. Бид 400 хүний ажилчдын кемпийг барьж ашиглалтанд оруулсан. Шинэ машин техник, тоног төхөөрөмжийг бид үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Мэргэжлийн чадварлаг боловсон хүчин та бүхнийг 2025 оны цоо шинэ төслөөр бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.
Монгол Улсад уул уурхайн салбарт аюулгүй ажиллагаа, өндөр бүтээмж, байгаль орчинд ээлтэй шинэ технологийг нутагшуулж, бүс нутгийн тэргүүлэгч уурхай болох.
Эрчим хүч, аюулгүй ажиллагааг хангах: Аюулгүй, үр ашигтай олборлолт явуулж, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах. Үндэсний болон олон улсын стандартын дагуу олборлолт хийх: Байгаль орчин, нийгмийн хариуцлагыг хангах. Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх: Ордын нөөцийг үр ашигтай ашиглаж, тогтвортой ашиг орлого бий болгох. Хөрөнгө оруулагчдад үнэ цэнэ бий болгох: Гадаад хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг хадгалах. Нийгэмд хувь нэмэр оруулах: Орчны хөгжил, дотоодын ажлын байр, мэргэжлийн дадлага сургалт, технологийн шилжилтэд хувь нэмэр оруулах.
Аюулгүй ажиллагаа – Хүний амь нас, эрүүл мэндийг дээдэлнэ Хариуцлага – Байгаль орчин, нийгмийн өмнө хариуцлагатай байна Хамтын ажиллагаа – Монгол, Гадаад ажилчдын эв нэгдэл, харилцан хүндэтгэл Шинэчлэл – Технологи, арга барилыг тасралтгүй сайжруулна Итгэлцэл – Харилцан ойлголцол, ил тод байдлыг эрхэмлэнэ
Салбар
Эрүүл мэнд
Компанийн хэмжээ
51-200
Үүсгэн байгуулагдсан он
2025-01-01
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.