nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Тал Нутгийн Хөгжлийн Зам ХХК cover
Тал Нутгийн Хөгжлийн Зам ХХК

Тал Нутгийн Хөгжлийн Зам ХХК

Tal Nutgiin Khugjliin Zam LLC

Мэдээллийн технологи, программ хангамж8 Дагагч501-1000 ажилтанУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Тал Нутгийн Хөгжлийн Зам ХХК хэнд зориулж, юу хийдэг вэ?

Эрхэм зорилго Монгол улсын авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулагч ҮНДЭСНИЙ КОМПАНИ байхад эрхэм зорилго чиглэгдэнэ . Үйл ажиллагааны үндсэн чиглэл Зам барилгын ажил гүйцэтгэх Гүүр, ус зайлуулах хоолойн барилга Зам засвар арчлалт гүйцэтгэх Гадаад худалдаа Бүс нутгийн хөгжлийг дэмжих, тээврийн зардлыг бууруулах мөн байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг багасгах зорилтын хүрээнд уурхайн тээврийн авто зам барилгын ажилд туслан гүйцэтгэгч, хатуу хучилттай зам барилгын ажлыг 2013 онд албан ёсоор эхлүүлсэн. Манай компани нь 2013-2016 онуудад Говь-Алтай аймаг уулын баяжуулах “Таяннуур” уурхайн бизнес хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд баяжмал үйлдвэрийг түшиглэсэн хүдрийн тээврийн 50км асфальт хучилттай авто зам, 3,2км цементбетон хучилттай автозам, 71 км цементээр бэхжүүлсэн суурь, 87 км далан, 188 цэгийн хоолой хиймэл байгууламжийн ажилд туслан гүйцэтгэгч, төсөл хэрэгжүүлэх нэгжээр оролцон ажилласан. Уулын баяжуулах Таяннуурын уурхай-Бургастайн боомт чиглэлийн 169 км автозам, Мандахнуурын нүүрсний уурхай- Хангийн боомт хүртэлх 160 км авто замын засвар арчлалтыг хариуцан ажилласан. Мөн бид 2017 онд Дорноговь аймаг Мандахнуурын уурхайн нүүрсний тээврийн замын 69.2км хатуу хучилтай авто замын барилга, УБТНУ-н төслийн 21 км асфальт хучилттай авто зам барих зэрэг ажлуудыг төлөвлөн, хөрөнгө оруулалт болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөлт, зам барилгын төлөвлөгөө зэрэг бэлтгэл ажлууд бүрэн хийгдээд байна. Манай компани нь 2013 он байгуулагдсан бөгөөд 2013-2014 онуудад Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг, Уулын Баяжуулах Таяннуур уурхайгаас-Бургастайн боомт чиглэлийн 168,3 км авто замын төслийн 1-р ээлж 50 км асфальт хучиллтай авто замын төслийг амжилттай дуусгасан. 2015-2016 онд Дорноговь аймаг Мандах сум, Мандахнуурын уурхайгаас-Ханги Мандалын боомт чиглэлийн тээврийн авто замын засвар арчлалт, 2017-2018 онуудад Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг орших Нисэх онгоцны буудлын зам барилгын төсөл зэрэг томоохон төслүүд дээр ажилласан туршлагатай. 2020 оноос манай компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240,3 км хүнд даацын, хатуу хучилттай авто замын төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Алсын хараа

Монгол улсын авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна

Эрхэм зорилго

Эрхэм зорилго Монгол улсын авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулагч ҮНДЭСНИЙ КОМПАНИ байхад эрхэм зорилго чиглэгдэнэ.

Салбар

Мэдээллийн технологи, программ хангамж

Компанийн хэмжээ

501-1000

Үүсгэн байгуулагдсан он

2013-01-01

Давуу тал

Гэнэтийн ослын даатгал
Байгууллагын эмч, сувилагч
Эцэг, эхийн чөлөө
Өдрийн хоолны хөнгөлөлт
Өглөөний цай
Ажилд орох үеийн бэлэг
Албан хэрэглээний автомашин
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд