nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Платинум Ланд ХХК cover
Платинум Ланд ХХК

Платинум Ланд ХХК

Хариуцлагатай уул уурхайг эрхэмлэгч ҮНДЭСНИЙ КОМПАНИ

Уул уурхай25 Дагагч501-1000 ажилтанУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Платинум Ланд ХХК хэнд зориулж, юу хийдэг вэ?

Платинум ланд” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, нөхөн сэргээлт чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг. Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд ажилтнуудынхаа ажлын байрны орчин, нөхцөлийг сайжруулах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийгмийн хариуцлагаараа үлгэрлэн манлайлан, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан, бүхий л үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэх замаар өрсөлдөхүйц компани болохыг зорин ажиллаж ирсэн. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд бид багагүй ололт, амжилт туршлагыг хуримтлуулсан бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг мэргэжлийн өндөр түвшинд хийх, компанийн зохион байгуулалт, ажлын байрны эмх цэгцийг сайжруулах, дотоод үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг боловсронгуй болгох, хүний эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн шаардлагатай арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулан хэрэгжүүлж, холбогдох төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудтай байнга хамтран ажиллаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд анхаарч, хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.

Алсын хараа

Ногоон ирээдүйг бүтээж, шинэ технологид суурилсан өрсөлдөх чадвартай манлайлагч байгууллага байна.

Эрхэм зорилго

Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулсан, оролцогч талууддаа үнэ цэнийг түгээсэн, нийгмийн хариуцлагатай, бүтээмжид чиглэсэн хамт олон байна.

Платинум Ланд ХХК - ийн соёл

ХАМТАЧ ҮЗЭЛ- Харилцан үр ашигтай хамтын ажиллагаа, ур чадвартай хамт олныг бүрдүүлэх замаар хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ. ХАРИУЦЛАГАТАЙ БАЙДАЛ- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль экологийн тэнцвэр, нийгмийн хариуцлагатай байдлыг хадгална. ӨГӨӨЖТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ- Өрсөлдөх чадварт чиглэсэн хөрөнгө оруулалт. Ажилтан, харилцагч, хэрэглэгчдэд чиглэсэн үнэ цэнэ, үр ашиг, өгөөжийг бий болгоно. БҮТЭЭМЖТЭЙ БАЙДАЛ- Менежментийн шинэ хандлага, Технологийн бүтээмжтэй шийдлийг эрэлхийлнэ. ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН ТОГТОЛЦОО- Шинэ технологи, бүтээлч хандлага, Олон улсын чанарын тогтолцоог нэвтрүүлэх замаар өрсөлдөх чадвартай, манлайлагчид байна.

Вэбсайт

platinumland.mn

Салбар

Уул уурхай

Компанийн хэмжээ

501-1000

Үүсгэн байгуулагдсан он

2006-01-01

Давуу тал

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Уян хатан цагийн хуваарь
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Хүүхдийн сургалтын дэмжлэг
Гэнэтийн аюул, гамшиг тохиолдсон үед олгох дэмжлэг
Тав тухтай ажлын орчин

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд