nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Алтан Жолоо Трейд ХХК cover
Алтан Жолоо Трейд ХХК

Алтан Жолоо Трейд ХХК

Сайхан бүхнийг сагсанд тань" "Илүү хэмнэлттэй, илүү чанартай"

Худалдаа, борлуулалт2 Дагагч1000+ ажилтанУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Алтан Жолоо Трейд ХХК хэнд зориулж, юу хийдэг вэ?

Группын танилцуулга “Алтан жолоо” групп нь 1992 онд байгуулагдаж байсан бөгөөд одоогийн байдлаар 6 охин компанитай групп компани болон өргөжсөн байна. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг ТОР-100 аж ахуй нэгжээр 12 дах удаагаа дараалан шалгарч байгаа бөгөөд Хүнсний худалдаа үйлчилгээ, Шингэн хүнсний үйлдвэрлэл, Барилга угсралт, Импорт гадаад худалдаа, Оффис болон худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн үйлчилгээ гэсэн үндсэн 5 салбарт 6 охин компанитайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж, 1500 гаруй Монгол хүнийг ажлын байраар ханган ажиллаж, улсдаа тэргүүн эгнээнд бичигдэх их бүтээн байгуулалтуудыг жил бүр хийн үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн тэлсээр байна. Сансар сүлжээ дэлгүүр "Алтан Жолоо Трейд" ХХК-ийн бүрэлдэхүүнд багтах тус хүнсний сүлжээ дэлгүүр нь 1997 онд 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний сонголттойгоор Монголын хамгийн анхны өөртөө үйлчлэх дэлгүүрүүдийн нэг болон байгуулагдаж байсан ба өдгөө жижиглэн болон бөөний худалдааны салбарт голлох байр суурийг эзэлсэн Монгол улсын шилдэг сүлжээ дэлгүүрийн нэг болжээ. Carrefour Монголд "Хүн бүр баталгаатай, чанартай хоол хүнсийг хямд үнээр авах эрхтэй" гэдэг итгэл үнэмшлийн дор нэгдсэн манай хамт олон гэр бүлийн гишүүн бүрд тохирсон, чанартай, шинэ бүтээгдэхүүнийг тав тухтай орчинд хамгийн таатай нөхцлөөр санал болгохыг хором бүрд эрхэмлэдэг бөгөөд бид үйл ажиллагаагаа дараагийн түвшинд гаргах, үйлчлүүлэгч та бүхэндээ өдөр бүр шинэ, баталгаат бүтээгдэхүүнийг, өргөн сонголттой, хямд үнээр санал болгох зорилгоор 2021 онд дэлхийн тэргүүлэгч сүлжээ дэлгүүрүүдийн нэг Carrefour брэндтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, өдгөө салбар дэлгүүрүүдээ нээсээр байна.

Эрхэм зорилго

Шинэ, шинэлэг, оновчтой бараа бүтээгдэхүүнийг хялбар үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчиддээ хүргэнэ.

Алтан Жолоо Трейд ХХК - ийн соёл

Шударга, хариуцлагатай байдал - Integrity Тодорхой байдал - Clarity Хялбар байдал - Simplicity Өөриймсөг байдал - Empathy Байгаль орчин, нийгэм - Environment and Society

Вэбсайт

altanjoloo.mn

Салбар

Худалдаа, борлуулалт

Компанийн хэмжээ

1000+

Үүсгэн байгуулагдсан он

1997-01-01

Давуу тал

Тав тухтай ажлын орчин
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
Шатахууны дэмжлэг
Гэнэтийн аюул, гамшиг тохиолдсон үед олгох дэмжлэг
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
Зогсоолын хангамж
Орон сууцны дэмжлэг
Жилийн гүйцэтгэлийн урамшуулал
Жилийн эцсийн урамшуулал
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт
Уян хатан цагийн хуваарь
Ажилтны автобус, унаа
Амь насны даатгал
Албан хэрэглээний автомашин
Өдрийн хоолны хөнгөлөлт
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Байгууллага доторх фитнесс заал
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Амттан, уух зүйлс
Гар утасны төлбөр
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт
Компанийн бэлэг
Ажлын байрны сургалт
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд