

ӨӨРИЙНХӨӨРӨӨ ЭРҮҮЛ — Амьдралын хэмнэл бүрд хамтдаа Golden Plum
Бидний тухай «Амтат Чавга» ХХК (Golden Plum) нь байгалийн гаралтай цэвэр түүхий эдийг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан, сахарын бага агууламжтай, химийн нэмэлтгүй жимсний шүүс үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч юм. Бид түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх процессыг өөрсдөө хариуцан, өдөр бүр шинэ, эрүүл бүтээгдэхүүнийг Монгол орны бүх сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан хэрэглэгчдэдээ хүргэж байна.
Эрүүл байхын жаргалыг дотроос нь тэжээн мэдрүүлж — хүмүүсийг бие, сэтгэл, байгаль эхтэйгээ эргэн холбогдоход туслах дэлхийн брэнд байна.
Байгалийн шимийг хадгалсан цэвэр жимсний шүүсээр дамжуулан хүний дотоод эрчмийг сэргээж, өөрийн бие, сэтгэлээ ойлгон хайрлах эрүүл амьдралын хэв маягийг хэрэглэгч бүрд хэвшүүлэхэд оршино.
1. Хариуцлага: Шинжлэх ухааны үндэслэл, технологийн өндөр гүйцэтгэлээр эрүүл мэндийг дэмждэг. 2. Онцгой чанар: Байгалийн цэвэр орц, сахаргүй, химийн нэмэлтгүй чанарыг бүтээдэг. 3. Хайр, халамж: Хэрэглэгчийн замналын бүхий л мөчид халамжийг мэдрүүлдэг. 4. Тэнцвэр: Байгаль эхтэйгээ зохицон, хүн болон нийгэмд ээлтэй өсөлтийг бүтээдэг. 5. Итгэл: Эмх цэгц, үнэнч байдал болон үйлдвэрлэлийн ил тод байдлыг эрхэмлэдэг.
Салбар
Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл
Компанийн хэмжээ
11-50
Үүсгэн байгуулагдсан он
2015-01-01
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.