

Бид хамтдаа бүтээнэ.
“Бумбод” ХХК нь барилга, сантехник, цахилгаан угсралт, инженерийн шугам сүлжээний ажлыг мэргэжлийн болоод чанарын өндөр түвшинд цогцоор нь шийдэх ажлын туршлага, мэргэжлийн боловсон хүчин, техник тоног төхөөрөмжийн бааз сууриа өргөжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани нь удирдах болон инженерийн чадварлаг ажилтан, техникч, мэргэжилтэй байнгын болон гэрээт ажилтантайгаар нэг зорилго, зорилтын төлөө нэгдсэн эвсэг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна. Төслийн ажлыг хэрэгжүүлэх ажилтан, ажилчид салбартаа доод тал нь 3 болон түүнээс дээш 10 гаруй жил ажилласан туршлага, чадвартай хүмүүс юм. Тэр хирээр ажлын үр дүндээ 100 хувийн сэтгэл ханамжийг захиалагч талдаа бий болгож чаддаг. Манай компани барилгын ажлуудын цогц шийдлүүдээс гадна салбартаа дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр зорин ажилладаг. Тодруулбал, төмөр болон бетон хийц,гадна дулааны шугамын пенополиуритандулаалга, бетон зуурмагийнүйлдвэрлэлийгамжилттай явуулж, захиалагчдын хүсэлшаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. Захиалгын дагуу барилгын мэргэжлийн өндөр түвшинд бүтээн байгуулсан бүтээл, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хийгээд захиалагч, үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн сэтгэл ханамж нь биднийг тогтвортойгоор амжилттай үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах гол хүчин зүйл болдог. Тиймээс ч “Бумбод”компани нь өдгөө барилга, инженерийн шугам сүлжээ түүний байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэхээс гадна,худалдаа үйлчилгээний салбарт “Бумбодконстракшн”ХХК, үйлдвэрлэлийн салбарт“ТүшигДаян Оргил” ХХК, санхүүгийн салбарт “Их арвижих баялаг” ХХК зэрэг салбар охин компаниудыг толгойлон ажиллаж байна. Бид ажилчдынхаа сурч хөгжих, өсөн дэвжих бололцоог бүхий л талаар дэмжихийн сацуу сургалт хөгжлийн оновчтой хөтөлбөрүүдийг ажилтнууддаа зориулан тогтмол хэрэгжүүлдэг. Ажилтан хөгжвөл компани хөгждөг.
Олон улсад өрсөлдөхүйц шилдэг инженерийн компани болох
Удирдлагын зохион байгуулалт, үйл ажиллагааныхаа бүхий л хүрээнд барилга угсралтын ажлыг олон улсын стандарт шаардлагаар өндөр түвшинд эрхлэн гүйцэтгэж, хэрэглэгч, ард түмнийхээ ая тухтай ажиллаж, амьдрах орчныг бүтээн байгуулан улс ороныхоо хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулах
Чадварлаг ажилтан-Амжилтын үндэс Харилцагчийн итгэл-Бидний зүтгэл Шилдэг шийдэл-Инженерчлэл ухаан Чанартай материал-Дэлхий стандарт
Вэбсайт
bumbod.mnСалбар
Барилга, үл хөдлөх хөрөнгө
Компанийн хэмжээ
51-200
Үүсгэн байгуулагдсан он
2004-01-01
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.