

Амьдралын тав тухыг танд хүргэнэ
Манай Ганброс компани нь өдгөө Монголдоо 21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бид зөвхөн дэлхийн жишигт нийцсэн олон улсын чанар стандартын өндөр шалгуурыг хангасан түүхий эдээр гал тогоо, бүх төрлийн шкаф, унтлагын өрөөний тавилга зэрэг тавилгуудыг таны хүсэлтээр орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн үйлдвэрлэдэг. Бид зөвхөн Австри, Итали, Герман зэрэг европ түүхий эд ашигладаг. Мөн бид Германы Nolte Kchen, Италийн Aster Cucine зэрэг компанийн гал тогооны тавилга, Италийн буйдангийн нэрийн хуудас болох Alberta, урлагийн бүтээл гэгдэх Missura Emme, Arte Brotto, Minotti зэрэг дээд зэрэглэлийн бэлэн тавилгуудыг худалдаалдаг. Бидний худалдаалж, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн дээд зэрэглэлийн, тансаг, давтагдашгүй үнэ цэн бүхий чамин хээнцэр байдлыг үргэлж илэрхийлдэг. Бид хүний хамгийн чухал хэрэгцээ болох эрүүл аюулгүй амьдрах хэрэгцээг үргэлж чухалд авч үзсээр ирсэн. Учир нь тавилга гэдэг зүйл маань өөрөө таньтай таны гэрт гэр бүлтэй чинь урт удаан хугацаанд хамт байх учир зөвхөн дизайн эргономик гоо зүйн талаасаа таашаал өгөхөөс гадна хүний эрүүл мэндэд дээд зэргээр ээлтэй байх ёстой. Өндөр хөгжилтэй орнуудад тавилга үйлдвэрлэлийн стандарт мэргэжлийн түвшинд хөгжсөн байдаг ба бид ч мөн эх орондоо дэлхийн жишигт нийцсэн үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлэхээр зорьж ажиллаж байна. ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж ажиллаж байна.
Вэбсайт
ganbros.mnСалбар
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй, дизайн
Компанийн хэмжээ
11-50
Үүсгэн байгуулагдсан он
2005-01-01
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.