

Айл бүрт Арина
“ Арина Компьютерс ” ХХК нь анх 2007 оноос эхлэн электрон барааны зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд бүх төрлийн гэр ахуйн зориулалттай цахилгаан хэрэгсэл, гал тогооны цахилгаан хэрэгсэл болон компьютер, гар утас, байгууллагын хэрэглээний цэвэрлэгээний тоног төхөөрөмж болон бусад электрон барааг Хятад, Турк, АНЭУ, Америк, Сингапур, Тайван зэрэг орнуудаас импортлон оруулж ирж дотоодын зах зээлд нийлүүлж байна. Манай компани нь мэдлэг, ур чадвартай 250 хүний баг бүрэлдэхүүнтэй, Улаанбаатар хотод 7 салбар дэлгүүр, 1 төв агуулах, хөдөө орон нутагт нийт 25 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Салбар дэлгүүрийн үйл ажиллагаанаас гадна дараах худалдаа, үйлчилгээг үзүүлж байна. Үүнд: 1. Бөөний худалдаа Бусад аймгийн төвүүд болон томоохон суурийн газруудад байрлах өөрийн гэрээт борлуулагч нарт болон ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагуудад бөөний худалдаа хийдэг. 2. Цахим худалдаа Өөрийн www.arina.mn цахим хуудас, facebook/arinaelectronics хуудас ашиглан бараа бүтээгдэхүүнээ танилцуулж цахим худалдаа хийж байна. 3. Захиалгын худалдаа Үйлдвэрээс ачигдсан барааг замд явах хугацаанд нь захиалга авч борлуулах, худалдан авагчдынхаа цаг завыг хэмнэсэн хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байна. 4. Явуулын худалдаа Байгууллагын эзэмшлийн явуулын худалдааны 5 болон 9 тн-ын даацтай ачааны машинаар Сэлэнгэ ,Булган, Дунд-Говь, Төв, Сүхбаатар, Хэнтий аймаг, Налайх, Багануур дүүрэгт 5-7 хоногийн хугацаатай лизингтэй худалдаа тогтмол зохион байгуулдаг. 5. Хүргэлтийн үйлчилгээ Нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй 20 гаруй машинаар Улаанбаатар хот дахь бүх байршилд захиалсан барааг хүргэж үйлчилдэг. 6. Зээлийн үйлчилгээ Манай байгууллага нь Хаан банк, Соно, Нөмөр, Нэткапитал, Богд, Таванбогд гэсэн банк болон ББСБ-тай хамтран ажиллаж түргэн шуурхай зээлийн үйлчилгээг үзүүлэн худалдан авагчдад илүү ойр ажиллаж байна. Мөн бид байгууллагын хувь лизингийн үйлчилгээг "АРИНА ЛИЗИНГ" ХХК-аараа дамжуулан хэрэглэгчдэдээ хамгийн уян хатан хүү болон хугацаатайгаар олгож ажиллаж байна. 7. Агуулах УБ хот, Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар менежмент” агуулахын 6000 метр квадрат дулаан агуулахаас барааг түргэн шуурхай хүргэж үйлчилж байна. 8. Баталгаат засвар Баталгаат засвар үйлчилгээний төв нь 13-р хороолол дахь төв салбарт байрлаж, борлуулалтын дараах баталгаат засварыг хариуцан ажилдаг. 9. Онцлог давуу тал 2023 оны байдлаар гэр ахуйн цахилгаан барааны нийт зах зээлийн 20 гаруй хувийг хангаж байгаа бөгөөд энэ дотроос плитка, хөлдөөгч, хагас автомат угаалгын машин зэрэг барааны борлуулалтаараа тэргүүлж байна. Түүнчлэн манай компанийн борлуулдаг бараа бүтээгдэхүүн бусад ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг компаниудтай харьцуулахад үнэ харьцангуй хямд байдаг. Учир нь манай борлуулдаг бараа бүтээгдэхүүний үнэд TV реклам сурталчилгаа, бэлэг, сугалааны үнэ ороогүй байдгаараа ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас онцлог юм. Мөн бид хамгийн бага ашгийг нэмж бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг учир "Хямд Үнийн Аварга Арина Электроникс" гэсэн гол уриатай ажилладаг билээ.
Дэвшилтэт технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэнэ.
Бид технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж амьдралын хялбар хэв маягийг авчирна.
Вэбсайт
arina.mnСалбар
Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл
Компанийн хэмжээ
201-500
Үүсгэн байгуулагдсан он
2007-01-01
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.