nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Очир Ундраа Групп cover
Очир Ундраа Групп

Очир Ундраа Групп

Баялаг бүтээх хүч

Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл4 Дагагч501-1000 ажилтанУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Очир Ундраа Групп хэнд зориулж, юу хийдэг вэ?

Очир Ундраа Холдинг нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон, стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, хими, барилга, дэд бүтэц, санхүү гэсэн салбаруудад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж буй хувийн хөрөнгө оруулалттай үндэсний тэргүүлэх групп компаниудын нэг юм. Манай байгуулага 2000 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд бидний бизнесийн ололт, амжилтуудын гол үндэс болсон нийт 1000 гаруй ажилтнуудынхаа хамтын итгэл, сэтгэл, зүтгэл дээр түшиглэн өдгөө 19 салбар компанийн бүрэлдэхүүнтэйгээр өргөжин тэлж, хөгжин дэвшээд байна. Бид бизнесийн хөгжлийн хувьд сайн засаглалтай, бизнесийн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай иргэн-байгууллагыг бүрдүүлж, орчин үеийн дэвшилтэт удирдлагын стандарт, техник технологийг улс орондоо нэвтрүүлэх замаар үндэснийхээ өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд дээшлүүлэн бэхжүүлэх үйлсэд манлайлан хувь нэмрээ оруулж, хэрэглэгч, харилцагчиддаа олон улсад өрсөлдөхүйц сайн чанартай, өндөр үнэ цэнэ, үр өгөөжийг бий болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж ажиллахыг цаг ямагт эрхэмлэн байгууллагынхаа эрхэм зорилго болгон ажиллаж байна. Өнөөгийн болоод хэтийн хөгжил дэвшил, сайн сайхан байдлын төлөөх итгэл үнэмшил, үнэт зүйлсээрээ нэгдэж, хийж бүтээх хүсэл тэмүүлэл, эрч хүч, урам зоригоор жигүүрлэсэн, мэргэжлийн өндөр мэдлэг, чадвар, туршлагатай хамт олноороо дамжуулан оновчтой удирдлага, зохион байгуулалт, шилдэг техник технологи ашиглалтыг хослуулсан өндөр бүтээмж, гүйцэтгэлтэй, чанартай, найдвартай, хариуцлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бизнесийн салбарууд, тэр дундаа уул уурхай, санхүүгийн үйлчилгээний зах зээлүүдэд хэрэглэгч, харилцагчдынхаа итгэл, талархлыг хүлээн, нэр хүнд, байр сууриа бэхжүүлээд багагүй хугацааг туулаад байна. Бид хамтдаа Монгол улсын нийт ард иргэд, үр удам, хойч үеийнхээ эрүүл энх, хангалуун сайхан аж төрөх амьдрал, ахуйн орчин, нөхцөлийг цогцлоох, улс орныхоо эдийн засгийн хөгжлийн сайн сайхан ирээдүйг бүтээлцэхэд эерэг, үнэ цэнэтэй хувь нэмэр оруулах нь бидний бизнесийн оршин тогтнох гол утга учир болсоор ирсэн билээ.

Алсын хараа

Бизнесийн үнэлгээгээр үндэсний топ 5 группийн нэг болно.

Эрхэм зорилго

Дэлхийд өрсөлдөх Монголыг бүтээлцэнэ.

Очир Ундраа Групп - ийн соёл

Манлайлал, Төгөлдөр гүйцэтгэл, Инновац, Хамтын хүч, Хүндэтгэл

Вэбсайт

oug.mn

Салбар

Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл

Компанийн хэмжээ

501-1000

Үүсгэн байгуулагдсан он

2000-01-01

Давуу тал

Сонирхлын клуб
Зогсоолын хангамж
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Цалинтай чөлөө
Дугуйгаар ажилдаа явахыг дэмжих хөтөлбөр
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Эцэг, эхийн чөлөө
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Тав тухтай ажлын орчин
Гар утасны төлбөр
Менторшип хөтөлбөр
Цалинтай баярын амралт
Амттан, уух зүйлс
Уян хатан цагийн хуваарь
Хайбрид/холимог хуваариар ажиллах
Ажилтны автобус, унаа
Гэнэтийн аюул, гамшиг тохиолдсон үед олгох дэмжлэг
Сургалтын төлбөрийн нөхөн олговор
Ажилд орох үеийн бэлэг
Шатахууны дэмжлэг
Хувийн эрүүл мэндийн даатгал
Байгууллагын эмч, сувилагч
Компанийн бэлэг
Ажилтны хүүхдийн цэцэрлэг
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Өвчний чөлөө
Ажлын байрны сургалт
Өдрийн хоолны хөнгөлөлт
Жилийн эцсийн урамшуулал

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд