

Хамтын хүч
Таван Богд Автомотив ХХК нь 1995.05-р сард байгуулагдсан ба 2013.03-р сараас шинэ Toyota автомашины борлуулалтын үйл ажиллагааг эхэлсэн. 2014 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн Toyota Authorised Service Station буюу Toyota-н албан ёсны засвар, үйлчилгээний төвийн эрхийг авч 2015.04.13-нд Засвар, үйлчилгээний төвөө нээсэн. 2018.01-р сараас Toyota-н албан ёсны дилер болсон. Toyota автомашин, сэлбэгээс гадна Bridgestone дугуй, OZ Racing обуд, 3М хамгаалалтын хуулгыг хэрэглэгчдэд санал болгож байна. Тус компани СБД-н 1-р хорооны нутаг дэвсгэрт 15,500 м2 эзэмшлийн газарт 139 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж, ажилтанд ээлтэй бодлогыг хэрэгжүүлэн тэдний нийгмийн асуудалд анхаарахаас гадна, ажлын цагийг багасгах, тав тухтай орчинг бүрдүүлэх гэх мэт ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид хөдөлмөрийн зах зээлд бусдаас ялгарна Өрсөлдөхүйц цалин хөлс, урамшуулал Ажлын 7 цаг Тав тухтай орчин Ажиллагсдын автомашины байнгын төлбөргүй зогсоол Амралтын өрөөнүүд Фитнесс өрөө Иогын өрөө Тоглоомын өрөө Хөнгөлөлттэй ресторан Сайн дурын клубууд Эрүүл мэндийн даатгал Мэргэжлийн хариуцлагын даатгал
Вэбсайт
toyota-tavanbogd.mnСалбар
Маркетинг PR, менежмент
Компанийн хэмжээ
51-200
Үүсгэн байгуулагдсан он
1995-01-01
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.