nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
"Алтгана Ресурсес" ХХК cover
"Алтгана Ресурсес" ХХК

"Алтгана Ресурсес" ХХК

Илүү сайхан Монголын төлөө хамтдаа !

Уул уурхай1 Дагагч201-500 ажилтанТөв аймаг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

"Алтгана Ресурсес" ХХК хэнд зориулж, юу хийдэг вэ?

Монгол орны төвийн бүс нутагт уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлж, голлох металл болох алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулан, орон нутагт тогтвортой ажлын байр бий болгон, улс орон, бүс нутгийн хөгжилд бодитой үр өгөөжийг үзүүлэхээр зорин ажиллаж байна. Хөгжил төслийн талбай нь Улаанбаатар хотоос 163 км зайд байрладаг. Хамтран ажиллах Бид амжилтаар манлайлж, ёс зүйгээр үлгэрлэн, хувь хүний болон багийн үйл ажиллагааг байнга сайжруулж, хамтын хүчин чармайлтаар үр дүнд хүрнэ. Хүндэтгэлтэй харилцах Бид (удирдлага, ажилтад) бие биенээ хүндэтгэж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлнэ. Эрүүл, аюулгүй ажиллагаа Бид гэр бүл, хамт олныхоо аюулгүй байдалд анхаарч, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх болно. Ур чадвараа хөгжүүлэх Бид суралцах хүсэл эрмэлзлээр дүүрэн бөгөөд өөрийн болон бусдын ур чадварыг байнга хөгжүүлэх нь ажилтан бүрийн үүрэг юм.

Алсын хараа

Бүс нутгийг хөгжүүлэх, тогтвортой, байгальд ээлтэй, хариуцлагатай уул уурхайн зарчимд тулгуурласан дэлхийд танигдсан уул уурхайн тэргүүлэгч компани болно.

Эрхэм зорилго

Байгалийн баялгийг хариуцлагатай, үр ашигтай олборлож, эдийн засгийн өсөлтөд түлхэц үзүүлж, төвийн бүсийн хөгжилд хамтын үнэ цэнийг бүтээнэ.

"Алтгана Ресурсес" ХХК - ийн соёл

Хүн төвт хандлага - Ажилтан, орон нутгийн иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа Байгаль орчинд ээлтэй бодлого - Эко технологи, нөхөн сэргээлт, хог хаягдалгүй үйл ажиллагаа Сайн засаглал - Ил тод, ёс зүйтэй менежмент ба үр дүнгээс хамаарсан урамшуулал Шилдэг боловсон хүчин - Хувь хүн болон багийн цогц чадварыг тасралтгүй хөгжүүлэх Нийгмийн хариуцлага - Орон нутгийн бизнес, дэд бүтэц, соёлын өв, боловсролын хөтөлбөрүүдэд хувь нэмэр оруулах

Салбар

Уул уурхай

Компанийн хэмжээ

201-500

Үүсгэн байгуулагдсан он

2025-01-01

Давуу тал

Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Нийтийн тээврийн зардлын дэмжлэг
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
Ажилд орох үеийн бэлэг
Албан хэрэглээний автомашин
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд