nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Жиасмон ложистикс ХХК cover
Жиасмон ложистикс ХХК

Жиасмон ложистикс ХХК

Бидний үйлчилгээ Үйлчлүүлэгчдээ зөвхөн амжилт, дэвшил авчирдаг байх.

Тээвэр логистик, авто зам, агуулах5 Дагагч51-200 ажилтанУлаанбаатар хот
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Жиасмон ложистикс ХХК хэнд зориулж, юу хийдэг вэ?

“Жиасмон Ложистикс” ХХК нь 2019 онд Улс хоорондын чингэлэгт ложистикийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд эрхлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан, 100% Бүгд Найрамдах Сингапур Улсын “Жиасн Интернайшнл” ХХК-н хөрөнгө оруулалттай олон улсын Ложистикийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг компани юм. Чингэлэгт тээвэр нь ачааг анхны цэгээс эцсийн хэрэглэгчид очих хүртэл битүүмжлэгдэн тээвэрлэгдэх тул байгаль орчинд ээлтэй, ачиж буулгахад хялбар, цаг хугацааны хэмнэлттэй, ачааны чанарын алдагдалын эрсдэлгүй, мөн түүнчилэн авто тээвэр, төмөр замын тээвэр ба далайн тээвэрт нэгэн адил хэрэглэж болох илүү уян хатан ложистиксийн шинэ технологийн аргачилал юм. Чингэлэгт нүүрс тээвэрлэлт нь Монголын нүүрсний чанарыг алдагдуулахгүйгээр шууд дэлхийн зах зээлд хямд зардалтайгаар түргэн шуурхай хүрэх давуу талтай. Улс хоорондын тээвэр, ложистикийн салбарт мэргэжлийн компани байгуулснаар, харилцагч орныхоо адил мэргэжлийн компаниудтай хамтын ажиллагааны өргөн харилцаа тогтоож, Монгол улсын болон олон улсын холбогдох хууль, дүрэм, журмыг сайтар мэддэг, туршлагатай мэргэжилтнүүд хамтран ажилласнаараа, тухайн ачаа тээвэрлэж байгаа орныхоо төрийн байгууллага болон үйлчлүүлэгчийн өмнө хамтын хариуцлага хүлээдэг тул аливаа томоохон төслийн хангамжийн ложистиксийн сүлжээнд нэгдэн ороход илүү давуу талыг бий болгодог. Манай компани анх байгуулагдсанаасаа хойш Эрдэнэс Тавантолгойн-Цагаан хад-Ганц мод боомт, улс хооронд тээвэрлэх экспортын нүүрс, тоног төхөөрөмж, барилгын материал зэрэг импорт, экспортын төрөл бүрийн ачааг гаалийн итгэмжлэлтэй тээвэрлэх үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

Салбар

Тээвэр логистик, авто зам, агуулах

Компанийн хэмжээ

51-200

Үүсгэн байгуулагдсан он

2019-01-01

Давуу тал

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд