nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Ти ди би секьюритис ҮЦК ХХК cover
Ти ди би секьюритис ҮЦК ХХК

Ти ди би секьюритис ҮЦК ХХК

Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл1 Дагагч11-50 ажилтанУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Ти ди би секьюритис ҮЦК ХХК хэнд зориулж, юу хийдэг вэ?

Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК нь Монгол улсынхаа хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж, харилцагчдадаа олон улсын жишигт нийцсэн, шинэ дэвшилтэт үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, түргэн шуурхай хүргэн ажиллаж байна. Бид хөрөнгө оруулалтын банкны болон үнэт цаасны зуучлалын үйлчилгээг харилцагчиддаа хүргэн, үнэт цаас, түүнд суурилсан санхүүгийн хэрэгслүүд, хувьцаа, бонд, өрийн хэрэгслийг нээлттэй болон хаалттай зах зээлд гарган санхүүжилт татах, компанийг өөрчлөн байгуулах, тухайн байгууллагын онцлогт тохирсон санхүүжилтийн хамгийн үр ашигтай хувилбарыг санал болгох зэргээр харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг бүрэн хангах, мэргэжлийн зөвлөгөө, туслалцааг үзүүлж байна.

Алсын хараа

Монгол улсыг дэлхийн хөрөнгийн зах зээлтэй холбох найдвартай гарц болж, эдийн засгийн өргөн хүрээний боломжийг тэлнэ.

Эрхэм зорилго

Ухаалаг санхүүгийн шийдэл, дэвшилтэт технологиор харилцагчдынхаа зорилгыг дэмжиж, санхүүгийн сайн сайхан байдлыг бэхжүүлэх найдвартай зөвлөх байна.

Ти ди би секьюритис ҮЦК ХХК - ийн соёл

Үнэт зүйлс нь бидний зан төлөв, шийдвэр гаргалт, харилцаа, мэргэжлийн стандарт болон урт хугацааны нэр хүндийг тодорхойлдог. Мэргэжлийн ёс зүй Бид мэргэжлийн хамгийн өндөр ёс зүй, сахилга бат, стандартыг тууштай баримтлан, хууль дүрэмд нийцсэн, хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг. Нэг хамт олон Бид нэг баг болж, харилцан итгэлцэл, хамтын хариуцлага, мэргэжлийн ур чадварт тулгуурлан, чин сэтгэл, хүсэл тэмүүллээр урт хугацааны үнэ цэнийг хамтдаа бүтээдэг хамт олон. Харилцагчийн туршлага Бид харилцагчдын урт хугацааны ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, тэдний зорилгод нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, санхүүгийн шийдлээр тогтвортой, бодит үнэ цэнийг бий болгоход төвлөрдөг. Нийгэмд үзүүлэх нөлөө Бид бизнесийн амжилтаа нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан, олон талд эерэг, өргөн хүрээний нөлөө бий болгоход чиглүүлдэг. Шилдэг гүйцэтгэл Бид инноваци, тасралтгүй сайжруулалт, шилдэг гүйцэтгэлээр өндөр чанартай үр дүнг бий болгож, зах зээлийн жишиг стандартыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулдаг.

Вэбсайт

tdbsecurities.mn

Салбар

Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл

Компанийн хэмжээ

11-50

Үүсгэн байгуулагдсан он

2011-01-01

Давуу тал

Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Тэтгэврийн сангийн хуримтлал
Сургалтын төлбөрийн нөхөн олговор
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Ажлын байрны сургалт
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Менторшип хөтөлбөр
Сонирхлын клуб
Өдрийн хоолны хөнгөлөлт

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд