

Түрүүлж гараад Тэргүүлж яваа
"ХОББИ" сургууль - Түрүүлж гараад Тэргүүлж яваа Товч түүх Монгол улсын анхны хувийн хэвшлийн дунд сургууль болох "Хобби" бүрэн дунд сургууль нь 1994 онд байгуулагдсан бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилд 180 гаруй багш, ажилтан, 1200 орчим суралцагчтайгаар 30 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Сургалтын онцлог Англи, монгол хэлээр хос сургалтыг нэгдүгээр ангиас явуулна. Монгол Улсын ЕБС-ийн стандартыг бүрэн хэрэгжүүлэхээс гадна Математик, Түүх, Уран зохиол, Газар зүй, Байгаль шинжлэл, Нийгэм судлал ба Эй Пи хөтөлбөрийн хичээлүүдийг англи хэлээр заадаг. Мөн бага ангидаа IPC /International Primary Cirriculum/, дунд ангидаа IMYC /International Middle Year Cirriculum/, ахлах ангидаа AP /Advanced Placement/ олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Сургуулийн амжилтаас товч дурдвал: “Хүүхдэд ээлтэй шилдэг сургууль” (БСШУЯ-ны бага, дунд боловсролын газар, Монголын сурагчдын холбоо) хүндэт өргөмжлөл “Шилдэг үнэлгээтэй сургууль” хүндэт өргөмжлөл /Боловсролын үнэлгээний төв Монгол улсын Нийслэлийн 2008 оны Тэргүүний төрийн бус өмчийн сургууль СБД-ийн 2008 оны Тэргүүний төрийн бус өмчийн сургууль ; Монгол улсын 2008 оны “ Шилдэг менежменттэй сургууль ” (Хөдөөгийн сургуулийн захирлуудын холбоо, МХХБДСХ, Нийслэлийн захирлуудын зөвлөл) өргөмжлөл, цом; 2013-2014 Best school of the Year (National Olympiad Foundation) 2012, 2013 Монгол Улсын гадаад харилцааны сайдын нэрэмжит Англи хэлний олимпиадын аварга сургууль 2013 Улсын сэтгэх чадварын XI олимпиадад багаар дэд байр “Стандарт” математикийн уралдааны 2009-2016 онуудын аварга сургууль цом, өргөмжлөл
Монголын боловсролын системд шинэчлэл инновацийг үргэлжлүүлэн нэвтрүүлж, шинэ зуун, шинэ мянганд Монголын шилдэг, дэлхийд танигдсан сургууль байх
Сурагч бүрийг эх оронч, хүнлэг сайхан сэтгэлтэй, нийгэмд аль ч талаараа ажиллаж амьдрах чадвартай, дэлхийн түвшний академик боловсролтой, урлагийг биширч ойлгодог, бодит чадвартай, баялаг сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлнэ. Дэлхийд тэргүүлэх боловсролыг дунд давхаргад хүртээмжтэй, хамгийн боломжит үнээр олгож, улс орныхоо хөгжилд дорвитой хувь нэмэр оруулна.
Шударга ёс, төгс төгөлдөр байдал, эрх тэгш хандлага, аюулгүй байдал, эх оронч сэтгэлгээ.
Вэбсайт
hobby-school.mnСалбар
Боловсрол, шинжлэх ухаан
Компанийн хэмжээ
51-200
Үүсгэн байгуулагдсан он
1994-01-01
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.