nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Литиум сенчүри cover

Литиум сенчүри

Хөгжлийн цэнэг - Ирээдүйн үндэс

Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл2 Дагагч51-200 ажилтанУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Литиум сенчүри хэнд зориулж, юу хийдэг вэ?

"Литиум Сенчури ХХК" нь дэлхийн ногоон шилжилтийн гол цөм болсон литиум болон аж үйлдвэрийн стратегийн чухал түүхий эд болох жоншны олборлолт, боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа жигдрүүлсэн, үндэсний уул уурхайн компани юм. Бид орчин үеийн уул уурхайн дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, стандартын дагуу тогтвортой, тасралтгүй олборлолтыг хэрэгжүүлэн ажиллахаар зорьж байна. Өнөөдөр манай компани чанарын өндөр шаардлага хангасан стратегийн эрдэс баялгийг дотоодын болон олон улсын зах зээлд (экспортод) тогтвортой нийлүүлж, дэлхийн технологийн дэвшил, сэргээгдэх эрчим хүчний хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй найдвартай түнш юм. Бидний амжилтын үндэс нь хариуцлагатай уул уурхайн зарчим бөгөөд ажилтнуудынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж, байгаль орчны нөхөн сэргээлтийг олон улсын жишгээр гүйцэтгэхээр ажиллаж байна.

Алсын хараа

Дэвшилтэт технологи, хариуцлагатай үйлдвэрлэлээр байгаль орчинд ээлтэй, ирээдүй хойчдоо үнэ цэнэ үлдээсэн "Дэлхийн технологийн дэвшил, ногоон эрчим хүчний ирээдүйг түүчээлэгч, хариуцлагатай уул уурхайн жишиг компани болох"-ыг зорино.

Эрхэм зорилго

"Олборлолтыг байгаль орчинд ээлтэй, олон улсын стандартын дагуу хариуцлагатайгаар олборлон боловсруулж, ажилтнуудынхаа аюулгүй байдал, орон нутгийн тогтвортой хөгжлийг ханган, улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмэр оруулахыг эрхэмлэнэ"

Литиум сенчүри - ийн соёл

Стратегийн түншлэл (Дэлхийн хөгжилд үнэ цэнэ нэмэх) Технологи, Инноваци (Олборлолтын дэвшилтэт шийдэл) Аюулгүй ажиллагаа (Хүн ба Байгаль орчны аюулгүй байдал)

Салбар

Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл

Компанийн хэмжээ

51-200

Үүсгэн байгуулагдсан он

2014-01-01

Давуу тал

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Ажлын байрны сургалт
Дадлагажигчийн хөтөлбөр
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Өглөөний цай
Албан хэрэглээний автомашин
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд