

WELCOME TO NEXT LEVEL
RE/MAX HUB: Таны карьерын шинэ өндөрлөг Бидний түүх: Хурд ба Өсөлт 2020 онд 30 гаруйхан зорилго нэгт залуустайгаар гараагаа эхэлж байсан RE/MAX HUB өнөөдөр Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн том, хамгийн эрч хүчтэй 200+ агенттай өнөр өтгөн гэр бүл болон өргөжиж чадсан. Бид тасралтгүй суралцаж, салбартаа шинэ стандарт тогтоосны үр дүнд RE/MAX Mongolia сүлжээний "Шилдэг оффис" -оор удаа дараа шалгарч, амжилтын түүхээ тасралтгүй бичсээр байна. Бид хаана байрладаг вэ? Бид хамт олон болон харилцагчдадаа хотын хамгийн үнэ цэнтэй, тав тухтай бүсүүдэд үйлчлүүлэх, ажиллах боломжийг бүрдүүлсэн. Мөн Монголоос анх удаа Олон улсад албан ёсны салбараа нээсэн түүхэн амжилтын эзэд юм. HUB 1: Баянзүрх дүүрэг (Encanto Mall) HUB 2: Хан-Уул дүүрэг (Zaisan Hill) HUB 3: Сүхбаатар дүүрэг (Encanto Centro) HUB Global: Бүгд Найрамдах Филиппин Улс Яагаад манай багт нэгдэх хэрэгтэй вэ? Хязгааргүй боломж: Хийсэн хөдөлмөрөө бодитоор үнэлүүлж, орлогоо өөрийн хүссэнээр өсгөх боломж ба удирдах шатанд хүрэх карьерын тодорхой замнал. Шилдгүүдээс суралцах орчин: Салбартаа тэргүүлэгч 200+ шилдэг агенттай мөр зэрэгцэн ажиллаж, өдөр бүр бие биенээсээ суралцах таатай соёл. Дэлхийн жишгийн мэдлэг: Үл хөдлөх хөрөнгө, борлуулалт, маркетинг болон хувь хүний хөгжлийн ОУ-ын стандартад нийцсэн тасралтгүй сургалтууд. Эрч хүч, урам зориг: Зөвхөн ажиллах биш, хамтдаа хөгжиж, ололт амжилт бүрээ хуваалцаж тэмдэглэдэг эерэг, дулаахан уур амьсгал.
FUTURE MAP: 2030 оны алсын хараа 2030 он гэхэд RE/MAX HUB нь 750 гаруй шилдэг агент , дотоод болон гадаад дахь өргөн сүлжээ бүхий салбар оффисуудтайгаар Монголын үл хөдлөх хөрөнгийн хамгийн том, үнэмлэхүй тэргүүлэгч компани болон өргөжих болно. Бид үйл ажиллагаагаа зөвхөн зуучлалын салбараар хязгаарлахгүй бөгөөд дараах олон талт "HUB" системээр салбарынхаа хөгжлийг шинэ шатанд гаргана: Investment HUB – Хөрөнгө оруулалтын ухаалаг, өгөөжтэй шийдэл Finance HUB – Санхүүгийн цогц үйлчилгээ, найдвартай түншлэл Travel HUB – Олон улсын үл хөдлөх хөрөнгө болон аялал жуулчлалын гүүр Academy HUB – Салбарын шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэх уурхай
Бид зорилгодоо хүрэх тодорхой зураглалтайгаар алхам бүрээ бодитоор хэрэгжүүлдэг. Бидний алсын харааг бодит үр дүн болгож, урагшлах хурдыг нэмдэг гол хүч нь дараах системүүд юм: Чанарын удирдлагын тогтолцоо: Харилцагчид хүрэх үйлчилгээний стандартыг үргэлж хамгийн өндөр түвшинд барьж, тогтвортой үнэ цэнийг бүтээх. Сургалтын цогц систем: Агент, ажилтан бүрээ дэлхийн жишигт нийцсэн мэдлэг, ур чадвараар тасралтгүй хангаж, салбарын шилдгүүдийг бэлтгэх. Хяналт ба Сайжруулалт: Үйл явц бүрээ хэмжиж, алдаа оноогоо дүгнэн, өчигдрөөс илүү сайжрах системийг ажиллуулах.
Салбар
Барилга, үл хөдлөх хөрөнгө
Компанийн хэмжээ
51-200
Үүсгэн байгуулагдсан он
2020-01-01
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.