

“Бүрэн Трейд Девелопмент” ХХК нь 2016 онд байгуулагдсан бөгөөд барилга, инженеринг, импорт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, өсөн хөгжиж буй үндэсний компани юм. Бид барилгын салбарт хөрсний ус тусгаарлалтын инженерийн шийдэл, зураг төсөл, зөвлөх үйлчилгээ, барилгын угсралт, мөн хүнсний бүтээгдэхүүний импорт, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай хөгжүүлж байна. Өнөөдөр манай компани 30 гаруй мэргэжлийн ажилтан, инженер, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр харилцагчиддаа чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээ, урт хугацааны үнэ цэнийг хүргэх зорилготой ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд бид Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд 100 гаруй барилга, байгууламжийн хөрсний уснаас хамгаалах төсөл, ажлыг амжилттай хэрэгжүүлж, барилгын салбар дахь туршлага, мэргэжлийн ур чадвараа бататгасан. Манай инженерийн баг нь Монгол Улсын хууль тогтоомж, барилгын норм дүрэм, олон улсын инженерийн шилдэг туршлагыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг. Бид тогтвортой өсөлт, мэргэжлийн хөгжил, инноваци болон харилцагч төвтэй үйл ажиллагааг эрхэмлэдэг. Цаашид барилга, инженеринг, импорт худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын зах зээлд хүргэх зорилготой байна.
Монгол Улсын бүтээн байгуулалт, худалдааны салбарт чанар, инноваци, тогтвортой хөгжлөөрөө тэргүүлэгч компани болох.
Xарилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, инженерийн шийдэл, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж, урт хугацааны үнэ цэнийг бүтээх.
Хариуцлагa Шударга байдал Мэргэжлийн ур чадвар Инноваци ба тасралтгүй хөгжил Багийн хамтын ажиллагаа
Салбар
Мэдээллийн технологи, программ хангамж
Компанийн хэмжээ
11-50
Үүсгэн байгуулагдсан он
2016-01-01
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.