

Зөв шийдэл Зөв хамтрагч
АЛС Групп ХХК нь дэлхий даяар 70 гаруй улсад 450 гаруй салбар лаборатори, 22000 гаруй ажиллагсадтай ALS Limited компанийн Монгол дахь салбар юм. АЛС Групп ХХК нь Монголд улсад 1994 онд Их Британийн Stewart Group компани төлөөлөгчийн газраа байгуулснаар үйл ажиллагаагаа эхэлж улмаар 2003 онд эрдсийн шинжилгээний лабораторийн суурь тавигдан, өнөөдөр орчин үеийн, өндөр хүчин чадалтай, иж бүрэн лаборатори болж өргөжсөн. Одоогоор төрөл бүрийн хайгуулын дээж, баяжмал, хатуу түлш болон нүүрсний иж бүрэн шинжилгээ, технологийн туршилтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна. ЧАНАР Манай компанийн чанарын удирдлагад хэрэглэгддэг Чанарын хяналт/Чанарын баталгаажуулалтын программ нь дээж бэлтгэл, дээжийн уусгалт, багаж дээр шинжилгээ хийх, шинжилгээний үр дүнг боловсруулах зэрэг бүх үе шатуудад өргөн цар хүрээтэй хяналтыг хийдэг. АЛС Групп ХХК-ийн лабораторийн шинжилгээний үр дүн нь чанарын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд манай лаборатори олон улсын ISO/IEC 17025:2005 (MNS ISO/IEC 17025:2007) стандартын дагуу итгэмжлэгдсэн.
Вэбсайт
alsglobal.com/Салбар
Боловсрол, шинжлэх ухаан
Компанийн хэмжээ
51-200
Үүсгэн байгуулагдсан он
1994-01-01
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.