nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Үндэсний давхар даатгал ХК cover
Үндэсний давхар даатгал ХК

Үндэсний давхар даатгал ХК

Эрсдэлгүй ирээдүй

Даатгал0 Дагагч11-50 ажилтанУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Үндэсний давхар даатгал ХК хэнд зориулж, юу хийдэг вэ?

Үндэсний давхар даатгал ХК нь Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн дагуу Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 280 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК нэртэйгээр байгуулагдсан ба байгалийн болзошгүй болон гэнэтийн эрсдэлээс малчид, тариаланчдыг хамгаалан олон улсын жишигт нийцсэн давхар даатгалын үйлчилгээ үзүүлж, дотоодын даатгалын компаниудыг давхар даатган ажилладаг. Гадаад валютын гадагшлах урсгалыг бууруулах, давхар даатгалын зардлыг багасгах зорилгоор Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 303 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийн нэрийг Үндэсний давхар даатгал ХК болгон үйл ажиллагааг нь өргөтгөсөн.

Алсын хараа

Бид Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэн, ашигт ажиллагааг дээдлэгч, Төв Азийн тэргүүлэх давхар даатгагчдын нэг, Мэргэшлийн дээд түвшний стандартыг тогтоогч, Монгол Улсын давхар даатгалын жишиг компани, Мэргэжлийн хөрөнгө оруулагч болно.

Эрхэм зорилго

Бид үйлчлүүлэгчдийнхээ хөрөнгө, санхүүгийн эрсдэлгүй найдвартай байдлыг ханган давхар даатгалын үйлчилгээ үзүүлж, үндэсний давхар даатгалын тогтолцоог хөгжүүлнэ.

Үндэсний давхар даатгал ХК - ийн соёл

Ил тод харилцаа Манлайлал Мэргэшсэн өндөр чадавх Үнэнч шударга зарчим Хматын зүтгэл

Вэбсайт

mongolianre.com

Салбар

Даатгал

Компанийн хэмжээ

11-50

Үүсгэн байгуулагдсан он

2014-01-01

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Нийтийн тээврийн зардлын дэмжлэг
Жилийн эцсийн урамшуулал
Цалинтай чөлөө
Уян хатан цагийн хуваарь

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд