nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Юбикаб Экспресс cover
Юбикаб Экспресс

Юбикаб Экспресс

Хялбар, Хурдан, Найдвартай

Мэдээллийн технологи, программ хангамж0 ДагагчУлаанбаатар хот
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Юбикаб Экспресс хэнд зориулж, юу хийдэг вэ?

“Юбикаб” ХХК 2013 онд үүсгэн байгуулагдаж, анхны гараагаа такси үйлчилгээний салбарт технологийн бүтээгдэхүүн нэвтрүүлж эхэлсэн түүхтэй. 2020 онд бизнесийн хурдацтай тэлэлт, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүд нэмэгдсэнтэй холбоотойгоор “Юбикаб Экспресс” ХХК -г үүсгэн байгуулж эгнээндээ төслийн эх баригч, бүтээгч Мизорн ХХК-г нэгтгэж алсын хараа, компанийн хэтийн зорилгоо нийлүүлж, технологийн бизнесийн загварыг Монголд батлан харуулж чадаж байгаа хурдацтай, өсөж яваа залуу, хүчирхэг, мөс хагалагч, шинэ үнэ цэн, зах зээл бүтээдэг технологийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг үндэсний компани юм. Бид энэ хугацаанд 10 охин компанийн 170 хүний бүрэлдэхүүнтэй, 53 мянган жолооч, 1.2 сая хэрэглэгчийг бүртгэж, 40 сая аялал гүйцэтгэж, жил бүр 3 оронтой хувиар өсөж байна. Бидний бүтээсэн платформ унаа, хүргэлт, худалдаа гэсэн 3 зах зээлд байршиж 20 брэнд, бүтээгдэхүүнийг хэрэглэгч, үйлчилгээ үзүүлэгч нар өдөр тутам технологиор холбогдож авч байна. Бидний гол чадавх болох технологийн баг буюу Мизорн ХХК нь монголын томоохон үндэсний чадварлаг багуудын нэг юм. Одоогоор 50 орчим инженертэй зөвхөн Юбикабын эко системд төвлөрөн ажиллаж, судалгаа шинжилгээ, инновацын эх ундарга болж, өрсөлдөх чадвар урт хугацааны давуу тал үүсгэх, гадаадын зах зээлд тэлэх үүд хаалга юм. Бид нээлттэй хамтын ажиллагаа, харилцааг эрхэмлэж, хүргэлт, худалдаа үйлчилгээ, автомашин худалдаа засвар, үйлчилгээ эрхлэгч, шатахуун нийлүүлэгч, банк, даатгал, финтек, төлбөр тооцоо гүйцэтгэгч үндэсний томоохон, сүлжээ бүхий компаниудтай хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлээр шууд холбож байна. Мөн төрийн байгууллагуудтай идэвхтэй хамтарч анхдагч Ибаримт олгодог унаа, тээврийн үйлчилгээ болж 50 мянган жолоочдыг татвар төлөгч, хууль ёсны дагуу үйлчилгээ эрхлэгч болгоод байна. Мөн жолоочдынхоо үйлчилгээ үзүүлэх нөхцөл боломжийг сайжруулах, санхүүгийн бусад хэрэгцээг хангах үүднээс угаалгын газруудтай хамтарч өөрөө угаах загварыг амжилттай хэрэгжүүлж, тээврийн хэрэгсэл, утас, мопед гэх мэт ажлын хэрэгслээ авах лизингийн уян хатан нөхцөл олгох санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг газруудтай амжилттай хамтарч ажиллаж байна. Жолоочийн нийгмийн хэрэгцээг орхилгүй хамт олон болгох, хамтын хоршоо, сургалт хөгжлийн академи зэрэг байгууллагатай ажиллаж жилийн 4 улирал жолоочид чиглэсэн арга хэмжээг зохион байгуулсаар байна. Бид унаа тээврийн үйлчилгээнд үйлчилгээний чанарыг дээшлүүлж, хэрэглэгч жолоочийг тогтмол сургаж, уламжлалт такси үйлчилгээний стандартыг мэдэгдэхүйц сайжруулж, хамгийн хурдтай, хялбар, найдвартай байдлыг чухалчилж, зөрчил, доголдлыг маш бага түвшинд хадгалж ажилладаг. Үүсгэсэн жолоочдын бааз сууриа ашиглаж сүүлийн 2 жилийн байдлаар хүргэлтийн зах зээлд тэлж, хоол хүргэлт дээр 120,000 захиалга гүйцэтгэж, шуурхай хүргэлтээр 550 мянган илгээмжийг хэрэглэгчдийн гарт хүлээлгэж өгч чадсан нь дараагийн зах зээлүүдэд амжилттай нэвтэрч байгааг бататгаж байна. Сүүлийн 20 жилд дэлхийн топ үнэлгээтэй компаниудын жагсаалтыг технологийн бизнесүүд хүч түрж орж ирсэнтэй адил бид мөн дотоодын зах зээлд өөрсдийгөө цэвэр технологи суурьтай ирээдүйд өсөх боломж маш их, тэргүүлэгч бизнесүүдийн нэг болно гэж харж итгэл төгс ажилладаг. Бидний ирээдүйн өсөлт хөгжлийн замд хамтдаа гарч, дотоодын зах зээлийн тэргүүлэгч технологийн мега компани болох амжилтын нэг хэсэг байх хөрөнгө оруулагч та бид бүхний бэлтгэсэн мэдээллийг нарийвчлан судалж, богино хугацааны бус дунд, урт хугацааны үнэ цэнийг илүүд харж хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байна. Бид тууштай зүтгэж, чин сэтгэл, мэдлэг чадвараар бүтээгдэхүүн үйлчилгээг урлаж, нийгэмдээ болон зах зээлд шинэ баялаг бүтээж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг.

Эрхэм зорилго

Монголын хүргэлтийн үйлчилгээг дэлхийн жишигт хүргэж, цахим худалдааг хүн бүрийн өдөр тутмын амьдралд ойртуулан, хурдан шуурхай, найдвартай үйлчилгээгээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тэргүүн зэрэгт тавих.\

Вэбсайт

ubcabexpress.mn/mn

Салбар

Мэдээллийн технологи, программ хангамж

Үүсгэн байгуулагдсан он

2020-01-01

Давуу тал

Амь насны даатгал
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Жилийн эцсийн урамшуулал
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Ажлын байрны сургалт
Дадлагажигчийн хөтөлбөр
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Гэнэтийн аюул, гамшиг тохиолдсон үед олгох дэмжлэг
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилд орох үеийн бэлэг
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд