

ХАМТДАА БҮТЭЭЕ, ХАМТДАА ХӨГЖЬЕ
Манай байгууллага нь 2013 онд үүсгэн байгууллагдсан бөгөөд барилга угсралт, сан, цахилгаан, дотор гадна засал чимэглэл зэрэг барилгын иж бүрэн үйлчилгээг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ бүх төрлийн кран, лифт, өргөгч төхөөрөмжийн худалдаа, түрээс, засвар, үйлчилгээ, магадлангийн чиглэлээр ажиллаж байна. Бид барилга угсралтанд шаардагдах дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжинд тулгуурлан ХАБЭА-ын OHSAS-18001 стандартыг баримтлан ажилладаг бөгөөд 100 гаруй барилгад цамхагт кран нийлүүлж, 10 гаран төслийн барилгад цахилгаан шат нийлүүлэн технологийн дагуу угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн 200 гаруй дүүжинт өргүүр, ачаа өргүүр, цамхагт кранд техникийн үзлэг магадлал хийж гүйцэтгэсэн байна. Бид гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүрэг , 38 дугаар хороо, Шинэ Амгалан цогцолборын 410 айлын 3 блок орон сууцыг барьж эхний 360 айлын 2 блокийг хүлээлгэн өгөөд байна. Манай компанийн үйл ажиллагаа гадаа дотоод худалдаа, хөдөө аж ахуй, мал ах ахуй, хүнд машин механизмын түрээсийн үйлчилгээ, барилгын материалын худалдаа зэрэг чиглэлээр өргөжин ажиллаж байгаа билээ. Бид залуу ажилчдыг дэмжин, тэдэнд хөгжих боломжыг олгож ХАМТДАА ХӨГЖЬЕ, ХАМТДАА БҮТЭЭЕ уриатайгаар алсыг харан, дэлхийн зах зээлд түүчээлэн хүрэхээр зорин ажиллаж байна.
ХАМТДАА ХӨГЖЬЕ, ХАМТДАА БҮТЭЭЕ
Бид мэргэжлийн ёс зүй, мэргэшсэн, нэгдмэл, байдлыг эрхэмлэн хэрэглэгчийн болон хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны төслүүдийг зах зээлд бий болгох, тогтвортой хөгжлийг хангасан цогц бодлогыг хэрэгжүүлж ажиллана.
ЁС ЗҮЙ ЧАНАР МЭРГЭШСЭН БАЙДАЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
Вэбсайт
daatsiintsamkhag.mnСалбар
Барилга, үл хөдлөх хөрөнгө
Компанийн хэмжээ
51-200
Үүсгэн байгуулагдсан он
2013-01-01
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.