nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Оргил Сити Проперти ХХК cover
Оргил Сити Проперти ХХК

Оргил Сити Проперти ХХК

“Our Goal is to Be One of the Best in the Country.” “Монголын шилдгүүдийн нэг байх нь бидний зорилго.”

Барилга, үл хөдлөх хөрөнгө2 Дагагч11-50 ажилтанУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Оргил Сити Проперти ХХК хэнд зориулж, юу хийдэг вэ?

Бидний тухай Сити Проперти нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд мэргэжлийн зуучлал, борлуулалт, маркетингийн үйлчилгээг үзүүлдэг үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага юм. Бид харилцагчдынхаа үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг мэргэжлийн түвшинд цогцоор нь шийдвэрлэж, тэдний үнэ цэнтэй цаг хугацааг гэр бүл, бизнес болон үндсэн ажилдаа зориулах боломжийг бүрдүүлэхийг зорин ажилладаг. “Та үл хөдлөх хөрөнгийн асуудлаа бидэнд даатга. Бусдыг нь манай мэргэжлийн баг зохицуулна.” Манай баг бизнесийн удирдлага, санхүү, хууль эрх зүй, маркетинг, борлуулалтын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин болон үл хөдлөх хөрөнгийн салбарт олон жилийн туршлагатай агент, реалторуудаас бүрддэг. Бидний туршлага Сити Пропертигийн реалторууд үл хөдлөх хөрөнгийн зуучлал, борлуулалтын салбарт 2–9 жилийн туршлагатай , зах зээлд танигдсан мэргэжилтнүүд бөгөөд харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, бодит үр дүнд чиглэсэн үйлчилгээг үзүүлдэг. Манай багийн мэргэжилтнүүд нийт: 800 гаруй үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн эргэлтэд оруулж, борлуулалт хийсэн; 100 гаруй тэрбум төгрөгийн борлуулалтын туршлага хуримтлуулсан; Нийт борлуулалтын 95 орчим хувийг орон сууцны худалдаа, борлуулалт эзэлдэг. Энэхүү туршлага нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит нөхцөл байдал, худалдан авагчдын зан төлөв, борлуулалтын стратеги болон маркетингийн оновчтой шийдлийг тодорхойлох бидний гол давуу тал юм. Хэрэгжүүлсэн төсөл, борлуулалтын туршлага Сити Пропертигийн баг Улаанбаатар хотын томоохон орон сууцны төсөл, хотхонуудын борлуулалт, маркетинг, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын чиглэлээр ажиллаж ирсэн туршлагатай. Бидний ажиллаж, борлуулалтад оролцсон төслүүдээс дурдвал: Баянзүрх дүүрэг Ромео Жуллиета хотхон Баянхүрээ хотхон Морнинг Стар Сингапур Резидэнс Офицер Таун хотхон Хан-Уул дүүрэг Порта Бианка хотхон Сонгинохайрхан дүүрэг Роман Парк хотхон Мөн СТ Апартмент, Түмэн Амгалан хотхон, Москва Апартмент, Апартмент 96, Элеганс хотхон, Айрис Резидэнс, Дрийм Апартмент зэрэг 10 гаруй төслийн борлуулалт, зуучлалын үйл ажиллагаанд ажилласан туршлагатай. БИДНИЙ ЗОРИЛГО Бид зөвхөн үл хөдлөх хөрөнгө зуучлах бус, харилцагчийн хөрөнгийг зах зээлийн зөв үнээр, оновчтой хугацаанд, мэргэжлийн түвшинд борлуулах цогц шийдлийг санал болгохыг зорьдог. Харилцагчийн итгэл — бидний хамгийн үнэ цэнтэй хөрөнгө. Мэргэжлийн үйлчилгээ — бидний өдөр тутмын стандарт. Бодит үр дүн — бидний амжилтын хэмжүүр.

Алсын хараа

Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн зуучлал, борлуулалт, маркетингийн салбарт мэргэжлийн үйлчилгээ, ёс зүй, технологи, харилцагчийн итгэлцлээр тэргүүлэгч компаниудын нэг болох.

Эрхэм зорилго

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, хөрөнгө оруулагч, худалдан авагч болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудад зах зээлийн бодит мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө, борлуулалт, маркетинг, зуучлалын цогц үйлчилгээг хүргэж, харилцагч бүрийн хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд оршино.

Оргил Сити Проперти ХХК - ийн соёл

Мэргэжлийн ур чадвар Бид салбарын мэдлэг, туршлага, зах зээлийн судалгаанд үндэслэн мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ. Ёс зүй ба хариуцлага Харилцагчийн эрх ашиг, мэдээллийн нууцлал, хууль эрх зүйн шаардлагыг эрхэмлэн ажиллана. Итгэлцэл Урт хугацааны хамтын ажиллагааны үндэс нь харилцан итгэлцэл гэж үздэг. Үр дүн Бид үйл ажиллагаа бүрээ хэмжигдэхүйц үр дүн, борлуулалтын бодит гүйцэтгэлд чиглүүлнэ. Багаар ажиллах зарчим Мэргэжлийн багийн хамтын ажиллагаа, мэдлэг туршлагын нэгдлийг байгууллагын амжилтын үндэс гэж үзнэ. Шинэчлэл ба хөгжил Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн шинэ чиг хандлага, технологи, дижитал маркетингийн шийдлүүдийг үйл ажиллагаандаа тогтмол нэвтрүүлнэ.

Вэбсайт

cityproperty.mn

Салбар

Барилга, үл хөдлөх хөрөнгө

Компанийн хэмжээ

11-50

Үүсгэн байгуулагдсан он

2017-01-01

Давуу тал

Ашгийн хуваарилалт
Хугацаагүй амралт авах боломж
Зайнаас ажиллах
Хагас цагаар ажиллах
Менторшип хөтөлбөр

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд