nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Монос Хүнс ХК cover
Монос Хүнс ХК

Монос Хүнс ХК

1 Дагагч201-500 ажилтанУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Монос Хүнс ХК хэнд зориулж, юу хийдэг вэ?

Аливаа улс үндэстний тусгаар тогтнолын баталгаа нь оюунлаг, эрүүл, хүчирхэг ард түмэнтэй байхад оршдог. Тэгвэл Монгол хүний оюуны цар хүрээг дэлхийд тунхаглаж, үндэстнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах эрхэм үйлсийн төлөө 31 жилийн баялаг түүхээ зориулсан Монос Группийн нэгэн хэсэг залгамж халаа бол Монос Хүнс ХК юм. Монос Хүнс ХК-ийн амин сүнс, амжилтын үндэс нь Монгол эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд бүтсэн оюуны охь бүтээлүүд, түүх шастирт тэмдэглэгдэн ирсэн ардын уламжлалт анагаах ухааны нууц, байгаль эхийн бүтээсэн ховор эмийн ургамлын төгс зохицолд оршдог билээ. Манай хамт олон 2012 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн энэ бүхний жор хужрыг тааруулсан, хүний бие, эрхтэн тогтолцоо бүрд хүрч үйлчлэх, амин дэм, эрдэс бодисоор нэн баялаг, эрүүл органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ зориулж ирлээ. Монос Хүнс ХК нь дэлхийн шилдэг компаниудын хөгжлийн жишгээр 2019 онд монголын хөрөнгийн зах зээлд IPO гаргаж, олон нийтийн буюу ХУВЬЦААТ компани болсон түүхтэй. Ингэснээр Монголчууд хүнсний салбарт тэргүүлэгч Монос Хүнс компанийнхаа зөвхөн хэрэглэгч нь бус жинхэнэ эзэд нь болсон юм. Бид Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн нөхцөл байдлын талаарх судалгаанд дурдагдсан зонхилон тохиолдох өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд нэн тустай эрүүл мэндийн хуурай болон шингэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол Улсын дөрвөн зүг найман зовхист суугаа хэрэглэгчдийнхээ гарт хүргэн үйлчилж байна. Монос Хүнс ХК-ийн бүтээгдэхүүн бүрийн орц найрлага дахь амин дэм, шимт чанар, ашигт байдлын үзүүлэлт нь Эм Судлалын Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын олон жилийн нөр их хөдөлмөр, судалгаа шинжилгээнд тулгуурлаж бүтээгддэг бөгөөд орчин үеийн шинжлэх ухааны шилдэг инновацийг шингээж өгснөөрөө онцлогтой байдаг.

Алсын хараа

ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЖ, ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ ХАМТДАА БҮТЭЭНЭ.

Эрхэм зорилго

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, ОРОЛЦОГЧ ТАЛУУДАА ХҮНДЭЛСЭН, ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭГЧ, ҮНЭ ЦЭНЭ БҮТЭЭГЧ ХАМТ ОЛОН БАЙНА.

Монос Хүнс ХК - ийн соёл

ЭЕРЭГ СОЁЛ ИННОВАЦЛАГ БҮТЭЭГДЭХҮҮН ОРОЛЦОГЧ ТАЛУУД

Вэбсайт

monosfoods.mn/

Компанийн хэмжээ

201-500

Үүсгэн байгуулагдсан он

2012-01-01

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Хувьцаа авах эрх / Хувь эзэмшил
Унааны хөнгөлөлт
Нийтийн тээврийн зардлын дэмжлэг
Жилийн эцсийн урамшуулал
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Өвчний чөлөө
Эцэг, эхийн чөлөө
Ажлын байрны сургалт
Дадлагажигчийн хөтөлбөр
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Сонирхлын клуб
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Гэнэтийн аюул, гамшиг тохиолдсон үед олгох дэмжлэг
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн амралт, аялал
Ажилтны хөнгөлөлт
Ажилтан санал болгосны урамшуулал (шинэ ажилтан санал болгосны шагнал)
Компанийн бэлэг
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд