

ОРГИЛ ӨӨД ХАМТДАА
Манай компани нь 1996 онд хүнсний импорт, гадаад болон дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар "Моннидер" ХХК, "Сээкл" ХХК, "Голденсвит" ХХК, "Камдер" ХХК, “ЕСКК” ХХК зэрэг охин компаниудад 1000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа маань өргөжин тэлсээр байна. Манай компани нь 60-аад улс орны 100 гаруй нэр хүндтэй пүүс компаниудтай хамтран ажиллаж, 10000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэн худалдаалж байна. Манайх худалдаа үйлчилгээний салбарт супермаркет, бөөний худалдааны чиглэлээр Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад "ОРГИЛ", “Tout’en” нэрийн сүлжээ дэлгүүрээр ХАМГИЙН БАГА ҮНИЙГ хэрэглэгчиддээ санал болгон худалдаалж байна. Мөн бид гадаад худалдаа, спорт комплекс, кино театр, агуулах худалдаа зэргээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд барилгын салбарт “ENCANTO” төслөө амжилттай хэрэгжүүлж байна. Уг төсөл нь Энканто таун, орон сууц, худалдаа үйлчилгээ, Спорт цогцолбор, оффис, 7-н давхар авто граж, зочид буудал зэргээс бүрдсэн дээд зэрэглэлийн цогцолбор хотхоны барилгын төслийг амжилттай хэрэгжүүлж байна. МҮХАҮТ-ээс жил бүр шалгаруулдаг "ТОП 100" аж ахуй нэгжээр тогтмол шалгардаг Монгол улсын шилдэг байгууллагын нэг билээ. БИД ТАНЫГ ӨРСӨЛДӨХҮЙЦ ЦАЛИН, НАЙРСАГ ХАМТ ОЛНЫ НЭГ БОЛОХЫГ УРЬЖ БАЙНА.
Вэбсайт
circle.mn/Салбар
Барилга, үл хөдлөх хөрөнгө
Компанийн хэмжээ
501-1000
Үүсгэн байгуулагдсан он
1996-01-01
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.