

Хариуцлагаар тэргүүлж, хөгжилд хөтөлнө
“Түмэн айл көүл” ХХК нь 2024 онд байгуулагдан, нүүрсний олборлолт, баяжуулалт, экспортын үйл ажиллагаа явуулж буй үндэсний компани юм. Одоогоор бид “Баян шанд” нүүрсний уурхайн олборлолт, тээвэрлэлт, логистикийн үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлж байна Компанийн урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд: чингэлэг шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалт, экспортын ложистикийн тээвэрлэлтийг 100% төмөр замаар хангах дэд бүтэц, уурхайн нөөцөд тулгуурласан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслүүд нь компанийн тогтвортой өсөлт, экспортын өрсөлдөх чадвар, бүс нутгийн хөгжилд оруулах үнэтэй хувь нэмрийг тодорхойлдог.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжигч, олон улсын стандартад нийцсэн, байгальд ээлтэй, тогтвортой уул уурхай, эрчим хүч, тээвэр ложистикийн цогц шийдлийг бий болгогч үндэсний тэргүүлэгч компани болно.
Бид уул уурхай, эрчим хүч, тээврийн салбарт мэдлэг туршлага, технологийн дэвшилд тулгуурлан, аюулгүй ажиллагаа, байгаль орчинд ээлтэй, бүс нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулан, тогтвортой өсөлтийг бий болгоно.
Хөгжил дэвшил, хамтын хүч
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.