nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Блүфин групп ХХК cover
Блүфин групп ХХК

Блүфин групп ХХК

Хоолыг бид урлана

Ресторан, хоол үйлдвэрлэл2 Дагагч501-1000 ажилтанУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Блүфин групп ХХК хэнд зориулж, юу хийдэг вэ?

“Блүфин групп” ХХК-ийн товч танилцуулга Блүфин групп ХХК нь анх 2013 онд өндөр зэрэглэлийн ресторан нээж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд Блүфин брэндийг зах зээлд амжилттай бий болгоод байна. Одоогоор бид өөр өөрийн онцлог бүхий сүлжээ ресторанууд болон томоохон эвэнт танхимуудын катеринг үйлчилгээ, Уул уурхайн хоол үйлдвэрлэлийн катеринг үйлчилгээ, Мах боловсруулан ангилах үйлдвэрийн чиглэлээр 9 хараат охин компанитайгаар нийт 800 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа амжилттай удирдан явуулж байна. Манай байгууллагын давуу тал Чадварлаг, найрсаг хамт олны бэлтгэсэн эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэд үйлчилдэг, Туршлагатай, мэргэшсэн хүний нөөцөөр баг хамт олноо бүрдүүлсэн, Салбар тус бүр өөр өөрсдийн онцлог бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэд үйлчилдэг, Хүнийн нөөцийн бодлого Блүфин ХХК-н амжилтыг тодорхойлсон гол хүчин зүйлүүдийн нэг бол компанийн хүний нөөцийн бодлого ба түүнийг хэрэгжүүлэх стратеги юм. Хувийн ур чадвар болон гүйцэтгэх хүчин чадлыг орчин үеийн хүний нөөцийн менежментийн аргачлалтай хослуулан зохион байгуулсан ажлын баг бүрдүүлэн урт хугацаанд явагдах бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нь бидний зорилго юм. Бидэнтэй хамтран ажилласнаар дараах боломжууд нээлттэй: Урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан ажлын байраар хангуулах, Өрсөлдөхүйц цалин хөлсөөр гүйцэтгэлийг үнэлж, урамшуулах, Мэргэжлийн баг хамт олноос суралцан хувийн ур чадвараа нэмэгдүүлж өөрийгөө хөгжүүлэх, сурч хөгжих,

Алсын хараа

Салбартаа үргэлж тэргүүлэгч байна

Эрхэм зорилго

Олон улсын хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээг эх орондоо бий болгож, Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах

Блүфин групп ХХК - ийн соёл

Мэргэжлийн өндөр ур чадвар Харилцаа, үйлчилгээний соёл Шинийг санаачлагч, эрэлхийлэгч Өөриймсөг сэтгэлгээ Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх

Вэбсайт

bluefinmongolia.com/mn/

Салбар

Ресторан, хоол үйлдвэрлэл

Компанийн хэмжээ

501-1000

Үүсгэн байгуулагдсан он

2013-01-01

Давуу тал

Унааны хөнгөлөлт
Нийтийн тээврийн зардлын дэмжлэг
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Уян хатан цагийн хуваарь
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Чөлөөт хувцаслалт
Компанийн амралт, аялал
Ажилтны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд