nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
ХӨРГӨЛТ ИНЖЕНЕРИНГ cover
ХӨРГӨЛТ ИНЖЕНЕРИНГ

ХӨРГӨЛТ ИНЖЕНЕРИНГ

АГААРААС ИХТЭЙ УХААЛАГ ШИЙДЭЛ

Барилга, үл хөдлөх хөрөнгө0 Дагагч11-50 ажилтанУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

ХӨРГӨЛТ ИНЖЕНЕРИНГ хэнд зориулж, юу хийдэг вэ?

Хөргөлт Инженеринг ХХК нь HVAC системийн инженерийн цогц үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний инженерингийн компани юм. Манай компанийн үндсэн үйлчилгээ нь зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, угсралт суурилуулалт хийх, ашиглалт болон засвар үйлчилгээ үзүүлэх зэрэг иж бүрэн чиглэлүүдийг хамардаг. Бид захиалагчийн барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал, ашиглалтын нөхцөл, тенхологийн шаардлагад нийцсэн шийдлийг боловсруулж, олон улсын болон үндэсний стандартын хүрээнд хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Манай байгууллагын үйл ажиллагаа нь зөвхөн богино хугацааны нийлүүлэлт бус, харин системийн тогтвортой, найдвартай, үр ашигтай ашиглалтыг хангахад чиглэдэг. Өнөөдрийн байдлаар бид 4000 гаруй төсөлд оролцож, 800 гаруй харилцагч байгууллагатай хамтран ажиллаж, 200 гаруй нэр төрлийн инженерийн шийдэл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралтын ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.

Алсын хараа

Монгол Улсын хөргөлт, халаалт, агаар сэлгэлтийн инженерийн салбарт чанар, найдвартай байдал, эрчим хүчний хэмнэлт, ухаалаг шийдлээрээ тэргүүлэгч үндэсний инженерингийн компани болно.

Эрхэм зорилго

Бид харилцагч байгууллагын хэрэгцээ, стандарт, ашиглалтын шаардлагад нийцсэн хөргөлт, халаалт, агаар сэлгэлтийн инженерингийн шийдлийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулж, нийлүүлж, хэрэгжүүлэн, урт хугацааны найдвартай үйлчилгээг үзүүлнэ.

Вэбсайт

air-mining.mn

Салбар

Барилга, үл хөдлөх хөрөнгө

Компанийн хэмжээ

11-50

Үүсгэн байгуулагдсан он

2017-01-01

Давуу тал

Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Ажлын зориулалтаар хувийн машинаа ашиглах үед олгох тэтгэмж
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Өвчний чөлөө
Цалинтай баярын амралт
Уян хатан цагийн хуваарь
Ажлын байрны сургалт
Дадлагажигчийн хөтөлбөр
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Тав тухтай ажлын орчин
Өглөөний цай
Амттан, уух зүйлс

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд