nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
"Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ cover
"Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ

"Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ

Төрийн бус байгууллага

Төрийн болон төрийн бус байгууллага, ОУБ1 Дагагч1-10 ажилтанУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Танилцуулга

“Динза”, “Цондоолой Цүндээлэй 2” комик ном нь Монголын 3 үеийнхний шимтэн унших дуртай, БСШУЯ-ны шилдэг ном, Боловсролын үндэсний хүрээлэнгээр үнэлгээ хийгдсэн, дэлхийн алдарт National Geographic нийгэмлэгийн байгаль хамгаалагч, шинжлэх ухаанч дүрүүд, Монголд 2.7 сая хувь хэвлэгдэж хэвлэмэл бүтээгдэхүүний дээд амжилтыг тогтоож, өдгөө үндэсний брэнд болон хөгжиж комик ном, номын нэрийн бүтээгдэхүүн, хүүхдийн боловсролын чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна. Хөтөлбөрүүд: "Динза орчин" Бид 2026 оны 5 дугаар сарын байдлаар аж ахуйн нэгж байгууллагуудын 1.6 тэрбум төгрөгийн дэмжлэг болон өөрсдийн 3.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 4.9 тэрбум төгрөгийн төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотын хамгийн олон сурагчтай 88 сургуульд 250,000 хүүхэд зориулсан хөгжил, төлөвшлийн орчныг иж бүрэн тохижуулж, сурагчдын унших чадварыг дээшлүүлэх хөтөлбөрийн арга зүйг амжилттай нутагшууллаа. Бид энэхүү боловсролын салбарт амжилттай хэрэгжүүлж буй төсөл, арга зүй, бодит үр дүнгээ улам тэлж, 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 670 орчим сургуульд үе шаттайгаар нэвтрүүлэх дараагийн том зорилтыг тавин ажиллаж байна. "Багштайгаа ангиараа уншъя" хүүхдийн хөгжил төлөвшлийн хөтөлбөр “Багштайгаа ангиараа уншъя” нь хүүхдийг ном уншуулаад өнгөрөх бус, уншсанаа ойлгох, бодох, асуулт асуух, ярилцах, бичих, бүтээх, өөрийн санаа бодлоо илэрхийлэх чадварыг номоор дамжуулан хөгжүүлэх 1 сарын уншлага–хөгжлийн хөтөлбөр юм. 📖🌱 Хөтөлбөр нь Боловсролын яам, Боловсролын ерөнхий газрын дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд 2026–2027 оны хичээлийн жилд хэрэгжиж байна. “ ДИНЗА ЭЛЧ” Үндэсний манлайллын хөтөлбөр Хүүхэд хүүхдээ дэмжих оролцоог бий болгосон бөгөөд ахлах ангийн сурагчид сайн дураараа оролцож, бага ангийн хүүхдүүдэд ном унших боломжийг бүрдүүлдэг. Ахлах ангийн сурагчид оролцоогоороо ДИНЗА оноо цуглуулах бөгөөд түвшин ахиж, сургалт хөгжил, боловсролын тэтгэлэг авдаг. Тэтгэлэгийн зориулалт: Элсэлтийн болон олон улсын шалгалтын төлбөр (IELTS, TOEFL, SAT, JLPT, TOPIK г.м), сургалтын төлбөр, зөөврийн компьютер, ном, гадаадад суралцах виз ба материалын зардал гэх мэт. Гол шалтгаан: Гадаадын их, дээд сургуулиудын харж үздэг хамгийн том шалгуур болох нийгмийн нөлөөлөл, бодит манлайллыг энэхүү төслөөр дамжуулан баталгаажуулж чадсан.Цааш унших
Вэбсайт

Вэбсайт

www.dinza.mn
Facebook

Facebook

Not set

Instagram

Instagram

Not set

LinkedIn

LinkedIn

Not set

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд