
Эцэс төгсгөлгүй Эрч хүч, цог золбоо
“Эмералд Эс Эй” ХХК нь гадаад худалдаа, импорт борлуулалтын чиглэлээр 2021 оны 9-р сард анх 4 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө мэргэжлийн туршлага бүхий 40 гаруй ажилтантай, олон улсын нэр хүндтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагуудын албан ёсны дистрибьютер компани болон өргөжин тэлжээ. Манай компани нь олон улсын хүнсний бүтээгдэхүүний тэргүүлэгч үйлдвэрүүд болох Украйн улсын Рошен, ОХУ-ын “Славянка”, “Юнион групп”, Герман улсын “Ludwig Schokolade”, Сингапурын “Hosen”, “Listen Up”, Солонгос улсын “Namu international” зэрэг компаниудын бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд өөрийн мэргэшсэн түгээлтийн багийг орчин үеийн түгээлтийн систем, тоног төхөөрөмжөөр ханган, түгээн борлуулж байна. Бид цаашид өөрсдийн үйл ажиллагааны цар хүрээг улам тэлж Монгол улсын зах зээлд тэргүүлэгч компани болохоор зорин ажиллаж байна.
Монгол улсын дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах, олон талт үйл ажиллагаа бүхий групп компани болно.
Бидний зорилго нь харилцагч, хэрэглэгч бүрийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож, тэдгээрийн хэрэгцээг бүрэн хангах, итгэлт түнш байх явдал юм.
Харилцагчид, хэрэглэгчид Шуурхай эргэх холбоо бүхий хамтын ажиллагаа Хүрээлэн байгаа орчин, ногоон ирээдүй Байгууллагын ажилтан Хариуцлагатай, шударга ёс зүй
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.