

Хямд Үнийг Тогтооно
Манай компани нь 2014 оноос хойш үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Бид тавилга, электрон барааны худалдаа, амралт, аялал жуулчлалын үйлчилгээ зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдийнхээ өдөр тутмын хэрэгцээ, тав тух, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос хүргэхийг зорьдог. Олон жилийн туршлагад тулгуурлан бид бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний соёл, хэрэглэгчийн сэтгэл ханамж, найдвартай байдлыг үйл ажиллагааныхаа гол зарчим болгон ажиллаж ирсэн. Цаашид бид үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдэд илүү үнэ цэнтэй, хүртээмжтэй, найдвартай үйлчилгээг хүргэхийг зорьж байна.
Чанар, үйлчилгээ, итгэлцлээрээ хэрэглэгчдийнхээ сонголт болсон, олон чиглэлд тогтвортой хөгжсөн, үндэсний тэргүүлэгч компани болох.
Бид бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг эрхэмлэн дэлхийн шилдэг цахим технологийн дэвшил бүрийг хэрэглэгчдээ түүчээлэн хүргэнэ.
1. Хэрэглэгчээ дээдлэх Хэрэглэгчийн хэрэгцээ, хүсэл сонирхлыг үйл ажиллагааныхаа төвд тавьж, сэтгэл ханамжийг эрхэмлэнэ. 2. Чанар Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг ямагт эрхэмлэж, хэрэглэгчдэд үнэ цэнтэй сонголтыг санал болгоно. 3. Итгэлцэл ба шударга байдал Хэрэглэгч, хамтрагч, ажилтан бүртэй шударга, нээлттэй, хариуцлагатай харилцана. 4. Хариуцлага Хүлээсэн үүрэг, өгсөн амлалт бүрийнхээ төлөө хариуцлага хүлээж, ажлаа мэргэжлийн түвшинд гүйцэтгэнэ. 5. Тасралтгүй хөгжил Зах зээлийн өөрчлөлт, шинэ технологи, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байнга хөгжүүлнэ. 6. Багаар ажиллах Хамтын ажиллагаа, харилцан хүндлэл, итгэлцэлд тулгуурлан нэг зорилгын төлөө хамтдаа ажиллана. 7. Хүний төлөө, тав тухын төлөө Хэрэглэгчдийнхээ амьдралын чанар, тав тухыг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоно.
Салбар
Худалдаа, борлуулалт
Компанийн хэмжээ
51-200
Үүсгэн байгуулагдсан он
2014-01-01
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.