nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Витафит Групп cover
Витафит Групп

Витафит Групп

БАЙГАЛИЙН АМТЫГ БАЙГААГААР НЬ

Ресторан, хоол үйлдвэрлэл1 Дагагч501-1000 ажилтанУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Витафит Групп хэнд зориулж, юу хийдэг вэ?

МОНГОЛ БРЭНД БҮТЭЭГЧ ВИТАФИТ ГРУПП Дэлхийд танигдсан Монгол үйлдвэрлэлийг бүтээх эрхэм зорилготой Витафит групп нь 1997 онд ус, ундаа, шүүс, шингэн хүнсний үйлдвэрлэлээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 12 салбар компани, 1400 гаруй ажилтантай үндэсний томоохон үйлдвэрлэгч болон хөгжжээ. Бид хэрэглэгчдийн таашаал, эрэлт хэрэгцээнд нийцсэн Монгол брэндүүдийг тасралтгүй бүтээсээр байна. 24 жилийн түүхтэй, ард түмний бүтээгдэхүүн “Мульти” шүүс, Хамгийн олон төрөлтэй “Гоё” шүүс, Хүүхдэд зориулсан 100% “Бумбардай” жимс ногооны нухаш, Жимсний амттай газтай эрүүл ус “Bubbly”, Сэлэнгэ аймгийн Хушаат суманд тариалдаг “Монгол лууван” брэнд, Монголын анхны хийжүүлсэн ундааны брэнд “Vibez”, Монголын анхны энергийн ундаа “BUFF”, Монголын анхны гүний эрдэст ус “Pearl on the Taiga” зэрэг 16 брэндийн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг ISO9001 болон ISO22000 чанар, аюулгүй байдлын өндөр шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж хэрэглэгчдийн гарт хүргэж байна. Дэлхийн тэргүүлэх брэндийн бүрэн автомат шугамууд болох Германы шилдэг тоног төхөөрөмж Krones, KHS, Италийн нэр хүндтэй хүнсний ногоо боловсруулалтын төхөөрөмж Boema, БНХАУ-ын Techlong, ундааны савны бэлдэц боловсруулалтын шугам Канадын Husky зэрэг брэндийн тоног төхөөрөмжүүдээр үйлдвэрлэлээ явуулдаг. Бид түүхий эдээ тухайн жимсний тариалалтаараа тэргүүлэгч дэлхийн 10 гаруй орны 60 гаруй компанитай хамтран ажиллаж байна. Түүхий эдээ дундын зуучлалгүй шууд татан авалт хийдэг учир үнийн бодлогоо тогтвортой байлгадаг давуу талтай. Экспорт: 2022 оноос Гоё шүүс Оросын Холбооны улсын зах зээлд Crispo нэртэйгээр худалдаалагдаж байна. 2025 оноос Монгол лууван брэндийг Бүгд Найрамдах Солонгос улсын сардаа +30 сая хэрэглэгчтэй COUPANG худалдааны платформд байршин худалдаалагдаж байна. Мөн 2025 оноос Vibez, Bubbly брэндийг ОХУ-д экспортолж байна. Манай брэнд бүтээгдэхүүнүүд Монгол улсын өнцөг булан бүрд буюу Улаанбаатар хот болон 21 аймгийн 360 гаруй сумдад нийт 10000 гаруй цэгүүдэд түгээлт хүрдэг. “Таны оролцоо Монгол брэнд үйлдвэрлэлийн үнэ цэнийг бүтээнэ.”

Алсын хараа

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИТОЙ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ БОЛНО.

Эрхэм зорилго

ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ ҮЙЛДВЭРЛЭЛ

Витафит Групп - ийн соёл

КОМПАНИЙН ЗОРИЛГО - ХУВЬ ХҮНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО ИТГЭЛЦЭЛ - ХҮНДЭТГЭЛ БАГИЙН ТОГЛОЛТ - ЧИН СЭТГЭЛ НЭЭЛТТЭЙ - САНААЧИЛГАТАЙ СУРАЛЦАГЧ - ЗӨВЛӨГЧ

Вэбсайт

vitafit.mn

Салбар

Ресторан, хоол үйлдвэрлэл

Компанийн хэмжээ

501-1000

Үүсгэн байгуулагдсан он

1997-01-01

Давуу тал

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Ажлын зориулалтаар хувийн машинаа ашиглах үед олгох тэтгэмж
Жилийн эцсийн урамшуулал
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Шатахууны дэмжлэг
Цалинтай чөлөө
Өвчний чөлөө
Эцэг, эхийн чөлөө
Сонирхлын клуб
Ажилд орох үеийн бэлэг
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа
Жилийн гүйцэтгэлийн урамшуулал
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд