nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Орд Гэр ХХК cover
Орд Гэр ХХК

Орд Гэр ХХК

Монгол гэрийн өв соёлыг уламжлан баталгаажуулж, хөгжүүлцгээе.

0 Дагагч51-200 ажилтанУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Орд Гэр ХХК хэнд зориулж, юу хийдэг вэ?

“Орд Гэр” ХХК нь 2018 онд үүсгэн байгуулагдсан, бүтээгдэхүүн хөгжүүлэгч, үйлдвэрлэгч компани юм. Бид зураг төсөл боловсруулалтаас түлхүүр гардуулан өгөх хүртэл үйлдвэрлэлийн бүх процессийг хийж гүйцэтгэдэг. Бид инноваци шингээсэн, өндөр чанарын уламжлалт болон орчин цагийн ГЭР, ДОУМ болон бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. 1600 м2 талбай бүхий үйлдвэрийн зориулалтын байр 40 гаруй мэргэшсэн мужаан, Инженер техникийн ажилтантай АНУ-ын “Powermatic”, Австрийн “Felder”, Германы “Hundegger”, “Homag” зэрэг хүчин чадал бүхий тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон Жилд 3000 м3 мод боловсруулах хүчин чадалтай БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ ҮЙЛДВЭРЛЭЛД БАРИМТАЛДАГ ЗАРЧМУУД Монгол гэрийн бэлгэдэл, амьдрах хэв маягт гүн хүндэтгэлтэй хандана Байгальд ээлтэй, өвөрмөц чанарыг хадгална Хэрэглэхэд хялбар, ая тухтай, минимал шинж чанарыг бүтээнэ Эко, чанарын сертификат бүхий материалуудыг ашиглана Үйлдвэрлэлийг стандартжуулж Монгол гэрийг хөгжлийн шинэ шатанд хүргэнэ

Алсын хараа

Монгол гэрийн өв соёлыг уламжлан баталгаажуулж хөгжүүлэн Улсдаа төдийгүй Дэлхийд гаргасан бренд бүтээгдэхүүн болно. Уламжлалт ахуй соёлыг алдагдуулалгүйгээр очин үеийн хүмүүсийн хүсэл, хэрэгцээнд нийлүүлэн хөгжүүлэн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн ХӨГЖҮҮЛЭГЧ, ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ билээ.

Эрхэм зорилго

Хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн Монгол инженерчлэлийн ур ухааныг шингээн, хөгжүүлэн баталгаажуулсан байгаль орчин төдийгүй хүний эрүүл мэндэд ээлтэй материал хэрэглэгчиддээ хүргэхийг зорин ажиллаж байгаа билээ. Уламжлалт ахуй соёлыг орчин үеийн тав тух, эрүүл амьдралын хэв маягийг дээдлэн хүний бие, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнээр урлан хийж гүйцэтгэж байгаа билээ.

Орд Гэр ХХК - ийн соёл

Эко хэрэглээ: Цэвэр нарс мод, даавуу, хонины ноос гээд таны эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй зундаа сэрүүн, өвөлдөө дулаан, ус чийг нэвтрэхгүй байгальд ээлтэй материал ашигладаг.

Компанийн хэмжээ

51-200

Үүсгэн байгуулагдсан он

2018-01-01

Давуу тал

Гэнэтийн ослын даатгал
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Эцэг, эхийн чөлөө
Өдрийн хоолны хөнгөлөлт
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд