nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Тэнгэр Алтай Трейд ХХК cover
Тэнгэр Алтай Трейд ХХК

Тэнгэр Алтай Трейд ХХК

Таны амжилтын түүхийг бид бичилцэнэ

0 Дагагч51-200 ажилтанУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Тэнгэр Алтай Трейд ХХК хэнд зориулж, юу хийдэг вэ?

ТЭНГЭР-АЛТАЙ ТРЕЙД ХХК нь 1998 онд байгуулагдсан бичгийн хэрэгслийн бүрэн цогц бүтээгдэхүүн үйлчилгээтэй мэргэжсэн компани билээ. “ Голден пен” бичиг хэргийн дэлгүүр нь нийт 5 салбар дэлгүүрээр мөн Online худалдааны goldenpen.mn вебсайтаар 50 гаруй ажилтан ажиллагсдын хичээнгүй хөдөлмөр, тууштай сэтгэл, зүтгэлээр хамгийн чанартай барааг өргөн сонголттой худалдаалж бичгийн хэрэгслийн соёлд шинэ хувьсгал, стандарт жишиг тогтоон хэрэглэгч үйлчлүүлэгчид төдийгүй Монгол улсдаа бодит баялаг бүтээхээр зорин ажиллаж байна. Бидний эрхэм зорилго: “Үйлчлүүлэгчиддээ илүү шинэлэгийг, илүү эвтэйг, илүү өгөөжтэй сонголтыг өргөн барина.” Бид 23 жилийн турш монголынхоо хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ дэлхийн хэрэглэгчдийн итгэл, таашаалд нийцсэн, нэр хүндтэй брэндүүдийг сонгон албан ёсны гэрээтэйгээр хамтран ажилладаг бөгөөд европ азидаа загвар, технологиороо тэргүүлж буй компаниудын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ санал болгон Hugoboss, Parker, Schneider, Scrikss, Erich krause, Comix, M&G зэрэг 20 гаруй брэндүүдийн барааг албан ёсны эрхтэйгээр худалдан борлуулж байгаа билээ. Бид өнгөрсөн хугацаанд хамтран ажилладаг иргэд хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээж төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, элчин сайдын яамд, хувийн хэвшлийн маш олон төслүүдтэй хамтран амжилттай ажиллаж байна. "ТЭНГЭР-АЛТАЙ ТРЕЙД" ХХК Монголын бизнесийн хамтын ажиллагаа, өсөлтийн шинэ гарц болсон ebolomj.mn сайтын төслийг 2024 оноос хойш хэрэгжүүлэн ажиллаж байна. Ebolomj.mn сайт нь ААН, байгууллагуудын бизнесийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд нь туслах зорилготой дижитал шийдэлд суурилсан ухаалаг систем юм. Ebolomj.mn сайттай хамтран ажилласнаар ААН, байгууллагууд дараах асуудлуудыг шийдвэрлэх боломжтой юм. Борлуулалтын чиглэлээр Үндэсний үйлдвэрүүдийн мэдээлэл нэг дор төвлөрч үйлдвэрүүд нь бараа бүтээгдэхүүнээ цахимаар танилцуулан захиалгаа удирдаж шууд борлуулалтаа хийнэ Бараа бүтээгдэхүүнийг импортлогч томоохон компаниуд B2B буюу агуулахын бөөний худалдааны ангиллаар эргэц багатай байгаа бараа бүтээгдэхүүнээ худалдах, солилцох зэргээр борлуулалтын шинэ суваг нээх боломжтой. Онцлох брэндүүд Дистрибьютерүүд Онлайн дэлгүүрүүд зэрэг худалдааны олон ангиллуудтай Манай сайтад нэгдсэн бүх салбарын үйлчилгээний байгууллагууд нь бүх төрлийн бизнесийн ангиллаар танилцуулга нь сайтад байршиж захиалгаа удирдах үйлчилгээний цагуудаа урьдчилан борлуулах купон,бонус, хямдрал зэргийг хэрэглэгчдэдээ санал болгож борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой. Хүний нөөцийн чиглэлээр Хамтрагч байгууллагууд нь ажлын байрны ангиллаар хүний нөөцийн асуудлуудаа шийдвэрлэж жилийн турш HR-ын болон мэргэжлийн сургалтуудыг үнэ төлбөргүй авна. Улирал бүр ebolomj.mn-ээс зохион байгуулах бизнес хамтын ажиллагааг өргөжүүлэх эвент арга хэмжээ хөтөлбөрүүдэд оролцох боломжтой. БИД ТАНЫ АМЖИЛТЫГ ХАМТДАА БИЧИЛЦЭНЭ

Эрхэм зорилго

Үйлчлүүлэгчиддээ илүү шинэлэгийг, илүү эвтэйг, илүү өгөөжтэй сонголтыг өргөн барина.

Тэнгэр Алтай Трейд ХХК - ийн соёл

Ажилтан ажиллагсдын хичээнгүй хөдөлмөр, тууштай сэтгэл, зүтгэлээр хамгийн чанартай барааг өргөн сонголттой худалдаалж бичгийн хэрэгслийн соёлд шинэ хувьсгал, стандарт жишиг тогтоон хэрэглэгч үйлчлүүлэгчид төдийгүй Монгол улсдаа бодит баялаг бүтээхээр зорин ажилладаг.

Вэбсайт

goldenpen.mn

Компанийн хэмжээ

51-200

Үүсгэн байгуулагдсан он

1998-01-01

Давуу тал

Хагас цагаар ажиллах
Ашгийн хуваарилалт

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд