nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Юнайтед молл cover
Юнайтед молл

Юнайтед молл

New City, New Experience

Уул уурхай1 Дагагч51-200 ажилтанУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Юнайтед молл хэнд зориулж, юу хийдэг вэ?

Юнайтед молл нь Улаанбаатар хотын хүчилтөрөгчийн хамгийн өндөр агууламжтай эрүүл цэвэр агаартай, шинэ суурьшлын бүс болох Хан-Уул дүүргийн 23-р хороо Арцатын аманд Нүхтийн зам дагуу байрлах орчин үеийн технологийн шийдэлтэй худалдаа үйлчилгээний төв юм. Юнайтед моллын бүтээн байгуулалт нийтдээ 1,5 га талбайг хамрах бөгөөд 19,000мкв худалдаа, үйлчилгээ, оффис, олон үйлдэлт танхимтай кино театр болон 22 давхар шилэн фасад бүхий 80 айлын төлөвлөлттэй өндөр зэрэглэлийн орон сууцнаас бүрдэнэ. Юнайтед Молл худалдаа, үйлчилгээний төв нь 20,000 айл өрх бүхий хүн амын төвлөрөл ихтэй бүсэд байрласнаараа бизнесийн урт хугацааны үнэ цэн, зогсолтгүй эргэлдэх идэвхтэй орон зайг бүлдүүлж байна. В1 давхарт олон улсын сүлжээ дэлгүүр, 128 дулаан зогсоол, 1-3 давхарт кино театр, кофе шоп, бэйкери, түргэн хоол, ресторан, хүүхдийн хувцас хэрэглэл, тоглоомын төв, үнэт эдлэл, нүдний шил,гоёл чимэглэл, цэцэг, бэлэг дурсгал, бичиг хэрэг, гэр ахуйн бараа, 4-7 давхарт оффис, эмнэлэг, гоо сайхны газар, 8 давхарт 800мкв 120-200 хүний багтаамжтай, орчин үеийн, өндөр зэрэглэлийн европ хоолны Магнет ресторан, Гадна болон дотор талбайн зохион байгуулалтад үйлчлүүлэгчдийн цаг, тав тухыг нэн тэргүүнд тооцож, 400 автомашины зогсоол бүхий шийдлийг бүрэн тусгасан. Айл өрхийн өдөр тутмын хэрэгцээ, амралт чөлөөт цагийг бизнесийн боломжтой уялдуулсан нээлттэй, аюулгүй, ухаалаг төлөвлөлттэй орчин бүрдүүлсэн нь гэр бүлээрээ ая тухтай үйлчлүүлэх, ажил хэрэг, бизнесээ өргөжүүлэх, хамтын хөгжлийг илэрхийлнэ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Та манай вэб сайтаас аваарай https://unitedmall.mn/hr-tses/

Алсын хараа

Шинэ хотын амьдралыг тодорхойлох жишиг худалдаа, үйлчилгээний төв болох

Эрхэм зорилго

Гэр бүл, амьдралын хэв маяг, бизнесийн хэрэгцээг нэг дор уялдуулсан цогц худалдаа үйлчилгээний орчныг бий болгон шинэ соёлыг түгээнэ.

Юнайтед молл - ийн соёл

Итгэл Туршлага Сэтгэл ханамж

Вэбсайт

unitedmall.mn/home/

Салбар

Уул уурхай

Компанийн хэмжээ

51-200

Үүсгэн байгуулагдсан он

2017-01-01

Давуу тал

Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Өвчний чөлөө
Цалинтай баярын амралт
Уян хатан цагийн хуваарь
Дадлагажигчийн хөтөлбөр
Сонирхлын клуб
Өдрийн хоолны хөнгөлөлт
Чөлөөт хувцаслалт
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Зогсоолын хангамж
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд