

Манай компани нь 2016 онд үүсгэн байгуулагдаж 2020 оноос эхлэн Авто болон Төмөр замаар Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэгч Эко глобал ложистикс ХХК, Алтан нууц ХХК, Аранзал алаг ХХК, Дэлгэрэх цагаан овоо ХХК, Цэций гуа ХХК, ВиВи Транс ХХК, Хан сахиус ХХК, Шанхын хэц ХХК болон Илинк Жэй Ви Ложистикс ХХК зэрэг тээврийн салбартаа томоохонд тооцогдох компаниудыг менежментийн удирдлагаар ханган нүүрс тээврийн салбарт шинэ технологийг нэвтрүүлэн олон улсын стандартын дагуу ажиллаж байна. Бид Монгол улсын ТОП-100 ААН-ийн нэг болж 2021 онд 93-р, 2022 онд 24-р байрт тус тус шалгарсан нь Тээвэр, ложистикийн салбартаа Тэргүүлэгч компани гэдгээ батлан харуулсан. Валютын ханштай уялдсан цалин - Бид юаниар суурь цалингаа тооцож, сар бүр тухайн үеийн Монгол банкны хаалтын ханшаар төгрөгт хөрвүүлэн олгодог. Бид ажилтнаа компанийн хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө гэж үздэг бөгөөд мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, суралцах, карьерын дараагийн шатанд хүрэх боломжийг бүрдүүлсэн эрч хүчтэй, мэргэжлийн багт таныг урьж байна. Бидэнтэй нэгдсэнээр та зөвхөн ажилд орохгүй - өөрийгөө хөгжүүлж, хамтдаа өсөх боломжийг сонгоно.
БАЯЛАГИЙГ ХӨГЖИЛ РҮҮ ТӨСӨӨЛЛӨӨС ХУРДАН
АЮУЛГҮЙ, БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ, ТОГТВОРТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТЕХНИКИЙН ДЭВШИЛ, БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙТЭЙГЭЭР МАНЛАЙЛНА
УР ЧАДВАРТАЙ АЖИЛЧИД, ОРЧИН ҮЕИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦОО АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
Компанийн хэмжээ
501-1000
Үүсгэн байгуулагдсан он
2016-01-01
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.