

.
"ЭС ТИ КРЕАТИВ" ХХК нь 2015 онд "The Home of Strawberry" дэлгүүрээр анх интерьер, декорын зах зээлд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2022 онд Турк улсын AGT, ARKOPA брэндийн албан ёсны дистрибьютер болж, мөн өөрийн "THE HANDLE" брэндийг зах зээлд нэвтрүүлсэн. Өнөөдөр компани бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлөө өргөтгөж, чанар, хамтын өсөлт, тогтвортой хөгжлийг эрхэмлэн ажиллаж байна.
"Монголын интерьер, тавилгын зах зээлд шинэлэг, чанартай бүтээгдэхүүн, шилдэг шийдлийг хүргэгч тэргүүлэгч компани байх"
"Харилцагч, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн олон улсын стандартын интерьер, тавилгын бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж, орчин үеийн дизайн, хэрэглэгчийн сэтгэл ханамж, хамт олны хөгжил, компанийн үнэ цэнийг тасралтгүй өсгөх"
Хамтын ажиллагаа: Бид баг хамт олноороо нэгдэн, бие биедээ дэмжлэг үзүүлж, хамтын хүчээр том зорилгоо биелүүлдэг. Шударга байдал: Үйл ажиллагаа, харилцаандаа ил тод, шударга, ёс зүйтэй байж, итгэлцлийг бий болгодог. Бүтээлч байдал: Шинэ санаа, шинэлэг шийдлийг эрэлхийлж, үйл ажиллагаагаа байнга сайжруулж, зах зээлд манлайлагч байхыг зорьдог. Хариуцлага: Өөрийн үүрэг, ажилдаа эзэн болох хандлагатай, үр дүнтэй, чанартай гүйцэтгэхийг эрхэмлэдэг.
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.