nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Өмнөговь тээврийн нэгдэл ХХК

Өмнөговь тээврийн нэгдэл ХХК

“Төрөлх говь нутагтаа төдийгүй улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагч тээврийн салбарын тэргүүлэгч компани болох”

Уул уурхай0 Дагагч51-200 ажилтанӨмнөговь аймаг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Өмнөговь тээврийн нэгдэл ХХК хэнд зориулж, юу хийдэг вэ?

“Өмнөговь Тээврийн Нэгдэл” ХХК нь 2012 онд хүнд даацын тээврийн хэрэгслээр үйл ажиллагаа эрхэлдэг Өмнөговь аймгийн уугуул 39 иргэн , 11 аж ахуй нэгжүүдийн хөдөлмөр зүтгэлийн оролцоотойгоор орон нутгийн баялагийг тэгш хувиарлах үндсэн зорилготой үүсгэн байгуулагдсан. Хувьцаа эзэмшигчид бид 2009 оноос хойш нүүрс тээврийн үйл ажиллагааг эрхлэж байсан туршлага болоод хичээл зүтгэлийнхээ үр дүнгээр “ Өмнөговь Тээврийн Нэгдэл” ХХК-ийг байгуулж, одоо 340 гаруй хүнд даацын тээврийн хэрэгслээр тээвэр гүйцэтгэж говь нутгийнхаа иргэдийн амьдралд бодитой хувь нэмрээ оруулан 500 гаруй хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байна. Төрөлх говь нутагтаа төдийгүй улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагч тээврийн салбартаа тэргүүлэгч компани болохын тулд бид нутгийн ард иргэд, тээвэрчдийн дэмжлэгээр байгуулагдаж Оюу толгой ХХК-ийн Зэсийн баяжмалын экспортын тээвэрлэлтийг 3 цуваа 51 тээврийн хэрэгслээр Улс хоорондын экспортын тээврийн үйл ажиллагааг 11 дэх жилдээ амжилттай гүйцэтгэж байна.

Вэбсайт

sgc.mn/

Салбар

Уул уурхай

Компанийн хэмжээ

51-200

Үүсгэн байгуулагдсан он

2012-01-01

Давуу тал

Амь насны даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Албан хэрэглээний автомашин
Ажилтны автобус, унаа
Сарын гүйцэтгэлийн урамшуулал

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд