

Амжилтын жолоог хамтдаа
“Алтан жолоо” групп нь 1992 онд байгуулагдаж байсан бөгөөд одоогийн байдлаар 6 охин компанитай групп компани болон өргөжсөн байна. Манай групп нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай бөгөөд 3000 гаруй Монгол хүнийг ажлын байраар ханган ажилладаг. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг ТОР-100 аж ахуй нэгжээр 12 дах удаагаа дараалан шалгарч байгаа нь Манай хамт олны нөр их хөдөлмөр, хэрэглэгч худалдан авагчдын маань бидэнд итгэсэн итгэлийн үр дүн төдийгүй Төр засгаас биднийг үнэлсэн үнэлгээ юм. Бид улс орныхоо нийгэм, эдийн засагт өөрийн хувь нэмэрийг оруулан, илүү ихийг бүтээхийн төлөө монгол хүний оюун ухаан, авьяас чадварыг дайчлан ажиллаж байгаадаа баяртай байдаг.
Амжилтаа дархалж, чанадаас тодорно.
Хөгжилд хөтлөх арга барилыг эзэмшин, удирдлагын манлайлал, хамтын хүчээр үнэ цэнийг хэрэглэгчиддээ, хөгжил цэцэглэлтийг улс орондоо авч ирнэ.
Нийгмийн өндөр хариуцлага Компанийн сайн засаглал Мэргэжлийн гүйцэтгэл Үнэнч шударга байдал Үр нөлөөтэй хамтын ажиллагаа Бүтээлч байдал
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.