nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Монгол эм импекс концерн ХХК cover
Монгол эм импекс концерн ХХК

Монгол эм импекс концерн ХХК

Эрүүл аз жаргалтай амьдралд хамтдаа

0 Дагагч201-500 ажилтанУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Танилцуулга

Монгол эм импекс концерн ХХК нь анх 1923 онд “Нэгдүгээр эмийн сан” нэртэйгээр тулгын чулуугаа тавьж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Монгол улсын бүхий л эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүн ардыг зайлшгүй шаардлагатай чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах нэр төртэй, нэн хариуцлагатай үүргээ 103 жилийн турш тасралтгүй, хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн үндэсний хэмжээний ууган эм хангамжийн компани юм. Манай концерн нь дэлхийн эмийн зах зээлд тэргүүлэгч 80 гаруй пүүс компаний албан ёсны дистрибьютерийн болон импортын гэрээгээр чанарын баталгаатай, өндөр идэвхитэй эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг импортлон, холбогдох яам, хяналтын байгууллагын шинжилгээ, дүгнэлт, зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэгчиддээ хүргэхийг нэн тэргүүний зорилтоо болгож байна. ЭРХЭМ ЗОРИЛГО Чадварлаг туршлагатай мэргэжлийн багийг бүрдүүлж зах зээлд тэргүүлэгч байр сууриа бэхжүүлэн, үндэсний хэмжээнд аюулгүй баталгаатай эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр үйлчилснээр иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино. Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд: Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа, хадгалалт, тээвэрлэлт, ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа. Эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагын үйлчилгээ. Өөртөө үйлчлэх фарммаркет эмийн сангийн сүлжээ. Эрүүл мэндийн сургалт семинар, зөвөлгөө.Цааш унших
Вэбсайт

Вэбсайт

www.meic.mn
Facebook

Facebook

Not set

Instagram

Instagram

Not set

LinkedIn

LinkedIn

Not set

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд