nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Зебра Интернешнл Дистрибьюшн cover
Зебра Интернешнл Дистрибьюшн

Зебра Интернешнл Дистрибьюшн

1 Дагагч51-200 ажилтанУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Зебра Интернешнл Дистрибьюшн хэнд зориулж, юу хийдэг вэ?

Зебра Интернэшнл Дистрибьюшн ХХК нь 2012 онд Carlsberg Breweries, Kirin Breweries, Tsingtao Breweries зэрэг дэлхийн нэр хүндтэй ундааны брэндүүдийн албан ёсны дистрибьютерээр үүсгэн байгуулагдсан. Өнөөдөр манай олон улсын дистрибьютерийн портфолиод 12 нэр хүндтэй брэндийн шар айраг болон бэлэн коктейль бүтээгдэхүүн багтдаг. Зебра Хаус ХХК нь мөн 2012 онд байгуулагдаж, өндөр чанартай барилгын материалын дистрибьютер болон үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2015 он гэхэд бид SIP (Structural Insulated Panels) технологийг Монголд анхлан нэвтрүүлж, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны шийдлүүдийг санал болгож эхэлсэн. Зебра Фрозен Фүүд ХХК нь 2020 онд байгуулагдаж, ОХУ-ын Miratorg брэндийн тахианы махыг Монголд импортлон худалдаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар манай бүтээгдэхүүний хүрээнд Almondy, Pfalzgraf зэрэг Европын алдарт хөлдөөсөн амттангууд болон Швейцарын EMMI брэндийн Грек йогурт багтсан. Зебра Ложистикс ХХК нь 2024 онд байгуулагдаж, группийн бүх дотоод ложистикийг хариуцан, бүтээгдэхүүн бүр хэрэглэгчид хүртэл жигд, найдвартай хүрч ажиллахыг зорин ажиллаж байна. Zebra Select W&S нь 2024 оноос дарс болон спиртийн төрлийн ундааны шинэ сегментэд албан ёсоор нэвтэрсэн. Өнөөдөр бидний шинэ портфолиод 2 дарс болон 8 төрлийн спиртийн ундааны брэнд багтаж, компанийн төрөлжилт, өсөлтийн шинэ шатанд гарсныг илтгэж байна.

Алсын хараа

Харилцагч нараа дээдэлсэн, хамтын ажиллагаагаараа дэлхийн жишигт хүрэхүйц Монгол улсын тэргүүлэгч олон улсын дистрибьютр компани болох

Эрхэм зорилго

Дэлхийн улс орнуудын бизнесийн соёл, үйлчилгээний стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, харилцагчдын шилдэг тогтвортой түнш нь байж, дээд зэргийн чанар баталгаатай шилдэг брэнд бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийн хэрэгцээг хангах

Зебра Интернешнл Дистрибьюшн - ийн соёл

Шударга, нээлттэй засаглал Эерэг хандлагатай, эвсэг хамт олон Чанартай бүтээгдэхүүн Ажилтан төвтэй байдал Дайчин чанар

Вэбсайт

zebragroup.mn

Компанийн хэмжээ

51-200

Үүсгэн байгуулагдсан он

2012-01-01

Давуу тал

Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Өдрийн хоолны хөнгөлөлт
Ажилтны хөнгөлөлт
Зогсоолын хангамж
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд