

Нэг гэр бүл, нэг зорилго-2018
Хүнсний ууган манлай үйлдвэр АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн түүхийг анх бичилцэж, өнгөрсөн 90 жилийн хугацаанд явуулсан бодлого, үйл ажиллагаа, бүтээн байгуулалт болон олсон ололт, гаргасан амжилтаараа ямагт тэргүүлж ирсэн. Манай амжилтын гол хөшүүрэг нь хүний нөөцийн бодлого, дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүний чанар, гадаад, дотоодын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудтай түншилж, тэдэнтэй нээлттэй хамтран ажилладагт оршдог. Ингэснээр бид дэлхий дахины даяаршилтай хөл нийлүүлэн алхаж чаддаг. Монголчууд бидэнд өвөг дээдсээс уламжлан ирсэн үзэсгэлэнт сайхан байгаль, өв их соёл маань манай компанийн үйлдвэрлэлийн үндэс суурь, бүтээгдэхүүний охь дээжис болдог. Манай АПУ ХК нь нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа чандлан биелүүлж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөө ажиллаж байна. Бидний баримтлал: Төгс – Үүрэг хариуцлага Төгөлдөр – Соёл, бүтээгдэхүүн Тунгалаг – Ёс зүй, орон зай
Бид нийгэмд баялаг бүтээх тулгуур хүч нь байж, өөрсдийн гаргасан амжилтаараа хүн, байгаль дэлхий, ирээдүйдээ хувь нэмрээ оруулна.
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.