
Итгэл дээр суурилсан тогтвортой уул уурхай
"Ориент" ХХК нь геологи хайгуул, олборлолт, баяжуулалт боловсруулалтын чиглэлээр уул уурхайн салбарт хувь нэмэр оруулан ажиллаж байна. Бид удирдлага, санхүү, геологи хайгуул, уул уурхайн ашиглалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, гадаад дотоодын чадварлаг инженер, техникийн ажилтнуудыг нэгтгэсэн бүтэц, бүрэлдэхүүнтэй бөгөөд 2026 оноос эхлэн бүтцээ өргөжүүлэхээр зорин ажиллаж байна. Манай компани орон нутагтай нягт хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэн, бүс нутгийн хөгжил, дэд бүтэц, тээвэр логистикийн өсөлтийг дэмжин ажиллана. Олон улсын жишигт нийцсэн, тогтвортой, хариуцлагатай хөгжлийг эрхэмлэн, гадаад дотоодын түншүүдтэй хамтран эх орны эдийн засгийн урт хугацааны өсөлтийг бүтээхээр зорьж байна.
Эрдэс баялагийн салбарт манлайлагч байж, Олон улсын жишигт нийцсэн, хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн компани болох.
Бид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг эрхэмлэн, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, мэргэжлийн, чадварлаг хамт олон бүрдүүлэн эх орны эдийн засгийн урт хугацааны өсөлтийг бүтээхээр зорьж байна.
Салбар
Уул уурхай
Компанийн хэмжээ
11-50
Үүсгэн байгуулагдсан он
2007-01-01
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.