
Усны чанараас амьдралын чанар эхэлнэ.
Вулкан Амьд Ус ХХК нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын ус боловсруулах технологийн үйлдвэрлэгч “Christiani Wassertechnik (CWT Germany)” компанийн Вулкан цахилгаан ус боловсруулагч төхөөрөмжийн Монгол дахь албан ёсны дистрибьютер компани юм. Бид айл өрх, орон сууц, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд усны хатуулаг, шохойн хуримтлал, зэврэлтийн асуудлыг шийдвэрлэх байгальд ээлтэй, давс болон химийн бодис ашигладаггүй Герман технологийг нийлүүлэн ажиллаж байна. Мөн төвийн усан хангамжид суурилуулдаг Crystal Filter ус шүүх системийг хэрэглэгчдэд хүргэж, гэр бүл бүрийг цэвэр, аюулгүй ундны усаар хангах зорилготой ажилладаг. Бид хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүн, мэргэжлийн зөвлөгөө, найдвартай суурилуулалт болон борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлж, усны чанарыг сайжруулах дэвшилтэт шийдлүүдийг Монгол Улсад нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.
Герман технологид суурилсан усны боловсруулалтын шийдлээр Монголын айл өрх, байгууллага бүрийн усны чанарыг сайжруулж, эрүүл амьдралын хэв маягийг түгээгч үндэсний тэргүүлэгч компани болно.
Хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүн, мэргэжлийн үйлчилгээ, найдвартай шийдлийг хүргэж, усны чанарыг сайжруулах байгальд ээлтэй технологийг Монголд түгээн дэлгэрүүлэх.
1. Хэрэглэгч төвтэй үйлчилгээ Хэрэглэгч бүрийн хэрэгцээ, сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавин ажиллана. 2. Чанар ба найдвартай байдал Бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрдээ өндөр чанар, хариуцлагыг эрхэмлэнэ. 3. Шинэлэг технологи Дэвшилтэт Герман технологийг Монголын хэрэглэгчдэд хүргэж, тасралтгүй хөгжүүлнэ. 4. Үнэнч шударга харилцаа Итгэлцэл, ёс зүй, ил тод байдлыг үйл ажиллагааныхаа үндэс болгоно. 5. Хамтын хөгжил Ажилтан, харилцагч, хамтрагч байгууллагуудтайгаа хамтдаа өсөж хөгжихийг эрхэмлэнэ. 6. Байгальд ээлтэй шийдэл Усны нөөц, байгаль орчныг хамгаалсан тогтвортой хэрэглээг дэмжин ажиллана.
Компанийн хэмжээ
1-10
Үүсгэн байгуулагдсан он
2023-01-01
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.