nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
ИНТЕР СТАНДАРТ МЕНЕЖМЕНТ cover
ИНТЕР СТАНДАРТ МЕНЕЖМЕНТ

ИНТЕР СТАНДАРТ МЕНЕЖМЕНТ

0 Дагагч51-200 ажилтанУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

ИНТЕР СТАНДАРТ МЕНЕЖМЕНТ хэнд зориулж, юу хийдэг вэ?

Манай байгууллага нь “Касс Таун” группээс салбарлан гарсан, 2011 онд Монголдоо Германы дэвшилтэт технологийг ашиглан шар айраг үйлдвэрлэх эрхтэйгээр байгуулагдсан “Интерстандарт Брьюри ХХК” юм. 2016 оны сүүл үеэс хэрэгжиж эхэлсэн төслийн хүрээнд Шангри-Ла Моллын 1-р давхарт “Brussels Belgian Beer Cafe” нэртэйгээр өндөр зэрэглэлийн ресторан нээн үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Бельги шар айрагны соёлын талаар магадгүй сонсож байсан байх. Дундад зууны үеэс эхлэлтэй шар айраг нэрэх онцгой технологи, дэлхийд зөвхөн 7 байдаг сүмд байрладаг гар аргаар исгэсэн шар айрагны үйлдвэр, үйлдвэрлэх процесс нь тэр чигээрээ сүмийн номлогчдын тусгай хяналтан доор явагддаг мөн ашгын тодорхой хувь нь сайн үйлсийн төлөө зарцуулагддаг зэрэг шалтгаанаар хэрэглэгчдийн дунд нэр хүнд өндөр байдаг. Тиймээс бид уг гайхалтай соёлыг сайн чанарын Европ хоолны хамтаар өөрийн эх орондоо анх удаа нэвтрүүлэхийг зорьсон юм. Одоогийн байдлаар 16 нэр төрлийн Бельги шар айргийг оруулж ирээд байгаа бөгөөд манай хамт олон барууны орнуудад хэрэгждэг хэдий ч дотоодод төдийлөн элбэг анзаарагдаад байдаггүй үйлчилгээний өндөр стандартыг баримтлан чанартай үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчдэд өндөр сэтгэл ханамжийг бий болгохын төлөө хичээж ажиллаж байна. Гадна талбай болон дотор зал нийтдээ 70 - 100 үйлчлүүлэгчийг зэрэг хүлээн авах хүчин чадалтайгаас гадна Брюсель хотын төв талбай болох Гранд Плейсийн керамик дүрслэлийг харуулсан сонирхолтой интерьер, тав тухтай уур амьсгалыг бүрдүүлэхүйц орчин нь хамт олны цуглаж цагаа өнгөрөөхөд тохиромжтой газар болно гэдэгт итгэлтэй байна. Тус гар аргаар нэрсэн шар айргууд нь бусад ресторан болон супермаркетуудын сүлжээгээр борлуулагдахгүй бөгөөд цаашдаа 60 гаруй нэр төрөл болж нэмэгдэн, салбарлан ажиллахаар зорьж байна. Open Hours: 9:00 AM – 03:00 AM Contact: 77103399, 88000279 Address: Shangri-La Mall 1 st floor, 19A Olympic Street, Sukhbaatar District-1, Ulaanbaatar 14241, Mongolia.

Компанийн хэмжээ

51-200

Үүсгэн байгуулагдсан он

2017-01-01

Давуу тал

Тав тухтай ажлын орчин
Сарын гүйцэтгэлийн урамшуулал

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд