

Газарт урлаж агаарт амтална.
Манай компани 2011 онд байгуулагдсан цагаасаа эхлэн хоол үйлдвэрлэл, катеринг үйлчилгээ болон гадаад худалдааны салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд бид 200 гаруй нэр хүндтэй байгууллагатай түншлэн ажиллаж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцсэн 200 орчим томоохон арга хэмжээний катеринг үйлчилгээг амжилттай зохион байгуулсан туршлагатай. Өдгөө 150-200 мэргэжлийн боловсон хүчинтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа бөгөөд манай багт нислэгийн болон эмнэлгийн хоолны нарийн мэргэшсэн тогооч нар, мастер тогоочоор ахлуулсан нийтийн хоолны мэргэжлийн хамт олон багтдаг. Бид үйлчлүүлэгч бүрийн онцлогт тохирсон эрүүл, чанартай, амттай хоол үйлдвэрлэлийг эрхэмлэдэг. БИД үйл ажиллагаандаа дараах стандартуудыг нэвтрүүлэн, хэрэгжүүлэн АМЖИЛТТАЙ ажиллаж байна. ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 450001 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо ISO 10002:2018 Хэрэглэгчийн сэтгэл ханамж гомдол шийдвэрлэх заавар стандарт MNS 6885:2020 Катерингийн үйлчилгээнд тавигдах стандарт MNS CAC RCP 3-9:2011 Бараа бүтээгдэхүүний хадгалалт, аюулгүй байдлыг хангах стандарт MNS 4945: 2019 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавигдах стандарт
Үлэмж чанарыг үргэлж урлана.
Чадварлаг хүний нөөц, дэвшилтэт техник технологоор дэлхийд өрсөлдөхүйц чанартай хүнсний үйлдвэрлэл эрхэлж, үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлнэ.
Аюулгүй байдал Хариуцлага Хамтын ажиллагаа Ёс зүй Бүтээлч сэтгэлгээ
Компанийн хэмжээ
51-200
Үүсгэн байгуулагдсан он
2011-01-01
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.