“Бласттек” ХХК нь Очир Ундраа группийн уул уурхайн салбар компаниудын нэг бөгөөд бид 2007 онд Уул уурхайн зориулалттай тоног төхөөрөмжийн түрээс, приотехникийн хэрэгслийн импорт, худалдаа, борлуулалтын чиглэлээр ажиллаж байгаад 2022 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн Уул уурхайн зориулалттай Өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ, Тэсрэх бодисын үйлдвэрлэл, Цооног цэнэглэх үйлчилгээ, Инженерингийн зөвлөх үйлчилгээ үзүүлж эхлээд байна. Монгол орны Зүүн болон Төвийн бүс нутгийн ил болон далд уурхайнуудад өрөмдлөг, тэсэлгээний цогц ажил үйлчилгээг ойртуулах зорилгоор Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт Үл тэсрэх хольцийн үйлдвэр, агуулахын цогцолборыг 100 хувь дотоодын хөрөнгө оруулалтаар барьж байгуулан 2023 онд ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулж байна.
Бид харилцагч, хэрэглэгчиддээ инноваци шингэсэн, дэвшилтэт техник технологид тулгуурлан тэсрэх материалын нийлүүлэлт, өрөмдлөг, тэсэлгээний ажил, инженерчлэлийн зөвлөх үйлчилгээг чанартай үзүүлэхэд оршино.
Аюулгүй ажиллагаа Эв нэгдэл Бүтээлч сэтгэлгээ Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар Хөгжлийн түүчээ
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.