
“Эрч хүчтэй ажил – амттай хоолоор эхэлнэ.”
Манай нь уул уурхай, зам барилга болон алслагдсан хээрийн бүсийн кемпүүдэд зориулсан катерингийн цогц үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компани юм. Манай хамт олон нь олон жилийн туршлагатай тогооч, үйлчилгээний ажилтнууд, хүнсний аюулгүй байдлын мэргэжилтнүүдээс бүрдсэн бөгөөд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай, найдвартай үйлчилгээг үзүүлэхийг зорьдог. Бид ажилчдын эрүүл мэнд, тав тух, ажлын бүтээмжийг дэмжих зорилгоор хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлчилгээний чанарыг өндөр түвшинд ханган ажилладаг. Алслагдсан бүс нутагт байрлах уурхайн болон барилгын төслүүдэд өдөр тутмын хоол үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, кемпийн менежмент, ахуйн үйлчилгээ зэргийг нэгдсэн зохион байгуулалттайгаар үзүүлдэг.
Уул уурхай, дэд бүтэц, зам барилгын салбарт кемпийн катерингийн цогц үйлчилгээний тэргүүлэгч, найдвартай түнш болох.
Харилцагч байгууллагуудын ажилтнуудад эрүүл, чанартай хоол хүнс, тав тухтай кемпийн үйлчилгээ үзүүлж, тэдний ажиллах орчныг сайжруулан төслийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах.
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.