

Тогтвортой өсөлтийн тулгуур
Манай ТЭНТ ГРУПП нь санхүү, хөрөнгө оруулалт, барилга, технологи, хүнс гэх мэт олон салбарт үйл ажиллагаа явуулдаг групп компани юм. Бид өөр хоорондоо уялдаа холбоо бүхий охин болон харъяа компаниудаа нэгдсэн стратеги, нэгдсэн удирдлагын үндсэн дээр хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн бизнесийн эко системийг бүрдүүлэхийг зорьдог ба монгол улсын бизнесүүдийг олон улсын зах зээлд холбох, хөрөнгө оруулалтын боломжуудыг бий болгох, шинэ хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой ажилладаг.
Монгол улсаас дэлхийн зах зээл рүү чиглэсэн тогтвортой өсөлт бүхий бизнесүүдийг хөгжүүлэх
Бид бизнесийн салбар бүрийг харилцан уялдаатайгаар хөгжүүлж, дотоодын болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар урт хугацааны тогтвортой өсөлтийг бий болгохыг зорин ажиллаж байна. Мөн манай групп нь "Torgony Zam" олон улсын хөрөнгө оруулалтын арга хэмжээг зохион байгуулах замаар монгол улсыг олон улсын хөрөнгө оруулагчидтай холбох, шинэ бизнесийн боломжуудыг бий болгох, стратегийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг зорьдог.
Итгэлцэл, хариуцлага, ил тод байдал, инноваци, тогтвортой өсөлт
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.